2014 он гараад удаагүй байхад буюу Сүхбаатар аймгийн Онгон суманд 1-р сарын 27-ны өдөр шүлхийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр  Монгол улсын Сүхбаатар, Хэнтий,  Дорноговь аймагт шүлхий гарсан бөгөөд 13 суманд шүлхийгээр өвчилсөн  3394 үхрийг зориудаар устгаад байгаа.  

Он гарсаар шүлхийн анхны тохиолдол бүртгэгдснээс хойш 52 дахь өдөртэйгөө золголоо.  Тэгтэл  шүлхийн өвчлөл буурах биш нэмэгдсээр байна.  Энэ нь  нэг  талаас  ҮХААЯ хайнга ажилласнаас, нөгөө талаас  малчдын хайнга байдалтай шууд холбоотой.  Өөрөөр хэлбэл шүлхий өвчин гарсан нь олон шалтгаантай.   Тухайлбал, манай урд хөршид байнга л шүлхий өвчин гарч байдаг. Хятадаас орж ирээгүй гэх баталгаа байхгүй. Нөгөө талаас малч­дын хариуцлагагүй, хайнга байдлаас болж шүлхийн тар­халт буурахгүй байна.  Манай улсад 2001 оноос хойш шүлхий өв­чин бүртгэгдсэн. Жил бүр улсын төсвөөс мөнгө гар­гаж шүлхийгээр өвчлөх боломж­той бүх мал, амьтанд вакцинжуулалт хий­­дэг. Гэ­тэл зарим малчин энэ­­хүү вакциныг малдаа хийлгээ­гүй­гээс шүлхийн халдвар буу­рахгүй байна.

Хэрвээ тэд вакцин хийлгэсэн  бол өнөөдөр төсвөөс буюу   ҮХАА-н сайдын нөөц хөрөнгөөс 2.4 тэрбум төгрөг төсөвлөж урд, хойд хөршөөс нийт 2.1 сая тун вакциныг авчруулахгүй байсан.  Мөн  муу хүнийг зар, зарсан хойноо өөрөө гэгчээр хөлдүү  вакцин ирэхгүй л байсан байх.   Энэ бол малчдын хариуцлага алдснаас үүдэн гарсан улсын хэмжээний гарз.

Нөгөө талаас төр нь төмөр нүүрээ харуулах ёстой байтал  хариуцлага алдсан нөхдийн толгойг илсээр. Тодруулбал мал нь  шүлхий өвчин тусч, устгуулсан бол устгуулсан  малын то бүхий актыг   малчинд гаргаж өгдөг байна. Тэрхүү бичгээр нь малчид  нөхөн төлбөр авдаг гэж байгаа.  Хохиролыг  татвар төлөгч та бидний  татварын мөнгөөр л барагдуулдаг.  Өөрөөр хэлбэл төр нь  хариуцлага алдсных нь төлөө толгойг нь илж байгаа юм.  

Юу гэсэн үг вэ?  Малчид татвар төлдөг үү? Үгүй. Малчдад хэн тусалдаг билээ?  Нийслэлчүүд.  Малчид бидэнд нэг удаа нийслэлчүүддээ гээд цагаан идээ, мах өгч байсан уу? үгүй. 

Малчид бидний өмнөөс амьдраагүй шүү дээ.  Асуудал гарахаас өөрсдөө сэргийлэх ёстой.  Тэгтэл өөрсдөө сэргийлээгүй байж өнөөдөр  ингэж авирлаж байгаа нь шударга бус  хэрэг.

Чин үнэнг хэлэхэд малчид ч тэр, татвар төлөгчид ч гэсэн адилхан нь амьдрах гэж ядаж байгаа. Тэгэхээр  ийм үед  хариуцлага алдсан  малчдад , ҮХААЯ-ынханд хариуцлага тооцуулмаар  байна...

Э.Мөнгөн