Н.Энхбаяр: 60 тэрбумын хэрэгт шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй
2019/09/28
С.САРУУЛ
МАХН өчигдөр /2019.09.27/ IV Бага чуулганаа хуралдуулсан. Намын удирдлагууд болон орон нутаг дахь МАХН-ын дарга нар Бага чуулганы шийдвэр болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бага чуулганаар эрх баригчдын хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй хууль бус үйл ажиллагааг Бага чуулганаар ярилцлаа. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж буй арга, агуулга нь буруу юм гэдгийг илэрхийлж байсан. Үүнийг Бага чуулганаар бататгалаа. Тиймээс УИХ одоо жүжгээ зогсоож, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй гэдгийг эрх баригчдаас шаардаж байна.
Нэр хүнд нь унасан УИХ, МАН олонхиороо нийгмийн гэрээтэй холбоотой Үндсэн хуулийн чухал асуудлыг балмад байдал, хууль бус аргаар хэлэлцэж байгаа нь өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ. Үүнийг таслан зогсоох ёстой. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудалд шинэ тоглогчид, жүжигчид гарч ирж байна. Тухайлбал, 60 тэрбумын асуудлыг өмнө нь холбогдож байсан хүмүүсээс гадна У.Хүрэлсүх мөн мэдэж байсан. Мэдээд зогсохгүй сайшааж, дэмжиж байсан нь тодорхой боллоо.МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэж байсан. Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудлыг бодитоор шалгаж байгаа бол шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй. Ганц хоёр хүнийг золиослох биш бүгдийг нь шалгаж байж шударга ёс тогтоно.
ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг яаралтай шалгахыг МАХН шаардаж байна. Яагаад ЖДҮ-г шалгаж чадахгүй, дуугарч чадахгүй цаг алдаад байгааг ард түмэн асууж байна. Эрх баригч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яагаад гаргаж ирснийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлсэн. Эрх баригчид Дубайн гэрээг хүчингүй болгохгүйн тулд, ЖДҮ-ыг хаахын тулд хуулийн зохицуулалт ашиглаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Нэмэлт өөрчлөлтөөр халхавчилж өөрсдөд нь ашиггүй, эсвэл улс орныхоо эрх ашгийг бодох асуудалд зоримог шийдвэр гаргаж чадахгүй хойшлуулах арга саам юм.
МАХН эрх баригчдын олж харахгүй байгаа, олж харсан ч хийхийг хүсэхгүй хэд хэдэн томоохон асуудлыг эхлүүлсэн. Тухайлбал, Шинэ Дээд хуулийн төслийг эрдэмтэн мэргэдтэй хамтран боловсруулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд өргөн барьсан. Бидний төсөлтэй танилцахыг хүссэн. Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож байж ядуурал, шударга бус байдал арилах зэргээр маш олон тооцоо судалгаатай санаачлага бий. Харамсалтай нь бидний саналд хариу өгөөгүй. Гэхдээ бид ард түмнийхээ төлөө зүтгэх болно. Ард түмний хоорондоо болон төр засагтай байгуулах хүсэлтэй нийгмийн гэрээ бол шинэ Дээд хууль. Хуулийн гол зарчмын өөрчлөлтийг ард иргэддээ танилцуулж байгаа. Байгалийн баялгаас гадна иргэдээ өрнөөс чөлөөлөх, яваандаа хүчингүй болгох, айл бүрийг орон сууцаар хангах асуудлыг тусгасан.
МАХН УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн. Энэ Их хурал ажиллах чадваргүй, хууль бусаар бүрэлдсэн. Гишүүдийн олонх нь ЖДҮ, концесс, тендер, хүчин гээд будилаантай асуудалтай холбогдсон учраас яаралтай тарах хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Хүннү · 2019/09/30
Мэдлэг чадвартай залуучууд ажил хийдэг цаг өнгөрөөд удаж байна. Одол чинь "цүнхчид" монгол төрийг атгаж байна. Сайн сайн залуучууд байна тэдэнд ганцах зүйл дутагдаж байна "цүнх бариагүй". Цүнх сайн барьсан л бол болно түүнд мэргэжил диплом огт падгүй. Манай их дээд сургуулийн мэдлэг чадвар олгох түвшин "цүхчин"-нийхээс доогуур үнэлэгдэж байна. Монгол улс үүнээс болж хөгжихгүй байна. Цүнхчдийн шунал барагдахгүй бүгд үндэслэлгүй хөрөгөжсөн хүмүүс болсон, түрүүч нь шоронд орох боллоо. Эд нар чинь ганц өөрийгөө биш энэ албан тушаалд шургуулсан "цүнхээ бариулсан" хүнээ давхар тэжээнэ. Нэг л өдөр "4-61"-т морилно.
МАХН · 2019/09/29
Тэр ард нь зогсож байгаа сайхан залуучууд юу горьдож Энхбаярыг дагаж далдагнана вэ? Хайран залуу нас, хэрэг алга. Нэг дарга болчих санаатай байдаг байх даа. Чадалтай бол чадлаараа амьдраач залуусаа.
matilda · 2019/09/28
Зочин · 2019/09/28
Хээ хээ МАХН-ыг чинь харин нэг овоо нам ард түмнийхээ төлөө нам гэж бодож дарга удирдлагыг нь харахад хүртэл сэтгэл нэг л өегсанагдаад яриагий нь хүртэл зөв юм ярьж байна гэж бодож явсан чинээ харин парламентат тогтолцоо хэмээх хулгай луйврын тогтолцоог үхэн дэмжээд ардын дайсан Салга-Үүл хүртэл тэрэнд нь очиж суугаад салгаг салгаг бөнжиг бөнжиг хийн чичигнээд солиолоо солиороод сууж байдаг байна ш дээ. Ард түмэн хулгай луйвараас чинь залхаад бүүр үзэн ядаад байхад парламент парламент гэж бархираад ой гутав. МАХН чинь МАН АН-аас ялгаагүй л хог шив нохой баас алд гэж. Ер энэ муусайн хулгайч луйварчдын үүрэлсэн нам хэмээх бүлэглэлүүдээс салах цаг нь болсон баймаар нэг л нам байхад болоо хэрүүлийн бузар гэгч нь л энэ олон намууд болоод байна шүү?