МАХН 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууцыг барина гэв
2019/09/28
МАХН хоёр хоногийн өмнө IV Бага чуулганаа хуралдуулсан. Энэ талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН-ын Мөрийн хөтөлбөрт туссан нэг асуудал бол бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр. МАХН ойрын 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууцыг барьж, бүх өрхийг хамруулахыг зорьж байна. Мөрийн хөтөлбөрөө илүү тодорхой болгож, тооцоо судалгааг нь хийсний үндсэн дээр гарц шийдлүүдийг олсон. Монголын ард түмнийг орон сууцаар хангах ажлыг төр хийх ёстой гэдгийг тунхаглаж бүртгэлээ хийнэ. Иргэд урьдчилгаа 30 хувь төлөөд жилийн найман хувийн нэртэй боловч хэд дахин илүү хүүтэй мөлжлөг явагдаж байна. МАХН урьдчилгаагүй, хүүгүй орон сууцанд оруулах боломжийг олж харсан. Зарим орнууд бол иргэддээ хасах хүүтэй ипотекийн зээлийг санал болгож байна. Тиймээс Монголын төр иргэддээ зээл өгөхдөө мөнгө хүүлэх байдлаар хандах ёсгүй.
Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэд МАХН-ын Мянгатын дарга нарт бүртгүүлж болно. Мөн Түрээсийн орон сууцны үнийг 30 хувь хямдруулах боломжийг эдийн засагчидтай нийлж хийсэн. Иргэд түрээсийн орон сууцанд хугацаагүй амьдарч болно. Тэгээд өвлүүлж болно. Иргэнд түрээслүүлсэн байшингаа төр буцааж авах ёсгүй, баталгаагаар хангах жишиг олон оронд бий. Одоогийнхоос 2-3 дахин бага үнээр Түрээсийн орон сууцанд орох, хүүгүй, урьдчилгаагүй байр авах хүсэлтэй хүмүүсийг МАХН бүртгэж авч тооцоо судалгаа хийгээд Мөрийн хөтөлбөртөө тусгаж Үндэсний аудитын газарт өгнө. Бүртгүүлсэн хүмүүстэйгээ санамж бичиг гэрээ байгуулж баталгаажуулна. Аравдугаар сарын 5-нд намынхаа байрны гадна гэрээ байгуулж хамтарч ажиллана. Энэ бол зөвхөн МАХН-ын ярьж буй асуудал биш дэлхий даяар хэрэгжүүлээд үр дүнг нь үзчихсэн жишээ юм” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга З. Баянсэлэнгэ “МАХН 2016 оны мөрийн хөтөлбөрт тэг хувийн хүүтэй түрээсийн орон сууц төлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан. Ард түмнээ ая тухтай сайхан амьдруулах төр засгийн бодлого бол орон сууц юм. Үе үеийн Засгийн газар, эрх баригчид төрийн бодлогоо утаа гэж үзэж байсан. 2011 оноос хойш утаанд 239.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жилдээ 120 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоотой байгаа. Үүнийгээ зургаан жил хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр 900 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Мөн энэхүү сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс үнэтэй учир үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгч байна. Харин 50 м квттай орон сууц авахад 3800 гаран орон сууц худалдаж авах юм. Ийм хэмжээний мөнгийг салхинд хийсгэх гэж байна. Төрийн бодлого бол утаа биш. Ард иргэдээ ая тухтай амьдруулах, ажлын байрыг бий болгох юм. Төр ашгийн төлөө байгууллага биш. Гэхдээ төр ашгийн төлөө байгууллага болж хувирсан учраас тэнд хүмүүс орохын төлөө болчихсон. Аравдугаар сарын 5-нд орон сууцанд бүртгэх үйл ажиллагаа явагдана. Заавал амь насаа алдаж байж ар гэрт нь орон сууц өгдөг байж болохгүй. Дөрвөдөөс дээш хүүхэдтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төр 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамруулах ёстой. Бидний хийж буй орон сууцжуулах хөтөлбөр бол түрээслээд өмчлөх хэлбэрээр явагдана. Түрээслэхдээ зорилтот бүлэг болон түрээсийн орон сууцанд хамрагдах сонирхолтой иргэдийг орон сууцжуулна. Эцэст нь нэмээд хэлэхэд банкуудыг оролцуулахгүйгээр үндэсний үйлдвэрлэгч бизнес эрхлэгчээ хамруулсан ийм хөтөлбөр гаргаж байгаа юм. Та бүгд бидний ажлыг дэмжиж тооцоо судалгаанд хамрагдаарай” гэв.
Иргэн · 2019/09/29
Боловсон хүчний бодлогоо цэгцэлж, Шудрага ёсыг тогтоож чадвал, энэ улсад хууль хэрэгждэг болгож чадвал, бүх зүйл аяндаа болно. 400,000 орон сууцаар шудрага ёсыг тогтоохгүй шүү дээ Энхбаяр даргаа. Бүх намууд попорсоор байтал улсын өр талийж өглөө.
Зочин · 2019/09/29
Хувь хүний хувьд би МАХН-д итгэж бас гаргаж ирээд байгаа идейг нь дэмжиж байна Яагаад гэвэл Н.Энхбаяр гуай бол сайн мууг үзсэн дээр нь их уншдаг хүн , аван саван худлаа хэлэхгүй , худлаа сагсагнадаг нас нь ч өнгөрсөн
МАХН · 2019/09/29
ЭНЭ НАМ Л АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ЮМ ДАА
Зочин · 2019/09/28
Гомо мөнхөө гэдэг хүний амьдрал бол тэр чигээрээ харуусал өш хонзон үзэн ядалт
matilda · 2019/09/28
жинхэнэ хошигруулалт шүү · 2019/09/28
бүү хуурт