Гаалиар 14 мянган ам.долларын барааг оруулахдаа 6000 ам.доллар зарцуулжээ
2014/03/19
Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.
Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байгаа юм.
Хил, гаалийн үйлчилгээний өнөөгийн бодит байдлыг илтгэсэн нэгэн иргэний захидлыг энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд уншиж өгөв. 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа ийн бичжээ.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд “Ийм эмх замбараагүй, нэгдсэн удирдлагагүй, шаардлагагүй олон шат дамжлагатай, тэр хэрээрээ авлигажсан хил гаалийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд бодлогоо боловсруулж гаргах, харилцан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийх, экспортын гол хаалга болсон боомтуудынхаа технологийг сайжруулах гэх мэт багагүй ажлын ард гарлаа. 4 дүгээр сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ” гэсэн юм.
Хил гаалийн үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд ээлтэй, төвөг чирэгдэлгүй болгохын тулд Хилийн боомтын тухай хууль боловсруулж, өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар батлуулсан. Гаалийн тухай хуулиар хил, гааль дээр шаарддаг 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн бол Мэргэжлийн хяналтын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
"Хилийн боомтын тухай хууль” ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Тиймээс хилийн боомтууд ч ирэх сараас эхлэн шинэ зохион байгуулалтаар ажиллах юм. Ирэх сарын 1-нээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлнэ.
Боомтын захиргаадын ажилд салбар дундын зохицуулалт хийж, нэгдсэн бодлогоор удирдах Хилийн боомтын үндэсний зөвлөл ЗГХЭГ-ын дэргэд ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан энэ зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байгаа. Харин Боомтын нэгдсэн захиргааг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай удирдахаар болж буйг зөвлөгөөний үеэр танилцуулсан юм.
Цаашид боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж өргөтгөл хийхээс гадна хил гаалийн хяналт тавьдаг дөрвөн байгууллагын давхар давхар бүртгэл, шалгалтыг нэг дамжлагад оруулах, ажилтнуудыг нь бэлэн мөнгөтэй харьцдаггүй болгож ажлыг нь цахимжуулах чиглэлээр дорвитой шинэчлэл хийх аж.
Х.Даваа
Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох, Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна.
Хил, гаалийн үйлчилгээний өнөөгийн бодит байдлыг илтгэсэн нэгэн иргэний захидлыг зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд уншиж өгсөн юм. 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа бичжээ.
“Ийм эмх замбараагүй, нэгдсэн удирдлагагүй, шаардлагагүй олон шат дамжлагатай, тэр хэрээрээ авлигажсан хил гаалийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд бодлогоо боловсруулж гаргах, харилцан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийх, экспортын гол хаалга болсон боомтуудынхаа технологийг сайжруулах гэх мэт багагүй ажлын ард гарлаа. 4 дүгээр сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд хэллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/4849#sthash.E9f4OmuS.dpuf

Зочин · 2014/03/24
gaalid jinhene shudraga humuusiig ajild avah heregtei.ene alband ororhdoo ah duu hamaatan sadan naiz nohoddoo darga tseregtee bi shudraga ajillana. nadad yamarxh mongo amlaad ch hereggui yum guigaad ch hereggui geed zorigtoi heldeg humuus baih heregtei.
Зочин · 2014/03/20
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179