Иргэд нийтийн тээврээсээ гээгдсээр хүйтэнтэй золголоо
2019/10/02
Таны харж буй энэхүү зураг бол өчигдөр орой 6 цагийн үед офицер чиглэлээс таван шар орохоор Мөнгөн завъяагийн автобусны буудлаас хөдөлж байгаа төрх. Тус автобусны буудлаас уг нийтийн тээвэрт багтаж суух гэсэн иргэд олон байсан ч тэд "гээгдсэн" юм.
Тухайн автобусанд нэг хэсэг нь цаашаа, наашаа гэж эвтэй найртай зөрөлдөх учраа ололцож байхад нөгөө хэсэг нь "Битгий шахаж, түлхээд бай. Автобусандаа багтаж суухын аргагүй байгаагаа тэр Хотын даргадаа хэл. Төрд суугаа хэд ер нь нийтийн тээврээр иргэд нь яаж зорчиж байгааг мэддэг юм уу хэмээн ихэд бухимдангуй 40 хүрэх гэж байгаа болов уу гэмээр эмэгтэй ойр тойрныхондоо бухимдаад авав.
Дараагийн буудал дээр мөн л адил орхигдсон иргэд олон. Нийтийн тээврээс зорчигч бууж байгаа ч зөрөх зайгүйн улмаас бас л маргаан, үймээн дэгдэж орхилоо. Нэгэн зорчигч багтаж суух гэсэн иргэдийн түлхэлтээс болоод гараа эвгүйтүүлжээ. Ард түмний унаандаа суувал бараг бүтэн буухгүй юм биш үү хэмээн зарим хэсэг нь хошигнож байхад "буруу хаалгаараа суучихаад" гэж зарим нэг нь уцаарлав. Нөгөө хүн "Багтаж сууж л байвал аль ч хаалгааар нь суусан ч яадаг юм. Хаагуур ч бууж, суусан ирж байгаа автобусанд чинь багтахгүй байна. Боловсон зан гаргах гээд гэртээ харьж чадахгүй даараад зогсож байх уу" алив цаашаа түлхээд бай гэх нь тэр.
Угтаа бол өмнөх хотын мээр нийтийн тээврийн хөгжлийг ухаалаг болгохоор нэлээдгүй ажил хийсэн. Түүний нэг нь бидний хэлж заншсанаар урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн явдал юм. Дөрвөн жилийн өмнө үйлчилгээнд явж эхэлсэн Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус ард түмэнд үйлчлэхээр гараанаас гарч байсан. Тэгвэл өнөөдөр 20 автобус бүгд үйлчилгээнд явж байгаа эсэх нь тун эргэлзээтэй.
Хэрвээ бүгд үйлчилгээнд явж байгаа бол иргэд хүйтэн өдрүүд айсуй энэ үед автобусны буудал дээр даарч, сургуулийн сурагчид гэртээ харьж чадахгүй бээрэн зогсохгүй юм. Ер нь хамгийн их ачаалалтай байдаг багшийн дээдийн автобусны буудлаас 10-р хороолол орох богино эргэлттэй нийтийн тээвэр явуулах нэн шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс нь авч хэлэлцэх цаг хэдийнээ ирсэн. Учир нь хотын төв замаар үйлчилгээнд явж буй ихэнхи автобус нь уртын эргэлттэй байдаг.
Тухайлбал, 5 шар-Офицер, Зүүн салаа-Халдварт, ХМК-Офицер гээд хотын нөгөө захаас нөгөө зах хүртэл бараг явчихаж байгаа юм. Ингэхээр хотын төвийн дунд байрлах автобусны буудлаас суух хүмүүс багтаж шингэхгүй байна. Хотын мээр ээ!!! Та бүх автобусыг үйлчилгээнд гаргах тухай хурал дээрээ хатуухан хэлсэн ч бодит амьдрал дээр дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар. Намрын улиралтай зэрэгцэн автобусанд багтаж суух "байлдаан" эхэлдэг.
Энэ байдал зуны амралт хүртэл үргэлжилдэг гэдгийг мэдэх үү?.
Ард иргэдээ машинаа унахгүй нийтийн тээврийг сонгох бололцоог нь сайтар хангаж чадахгүй байгаа улс түгжрэлээсээ хэзээ, хэрхэн салах вэ. "Нэгдүгээр эгнээгээр сүнгэнээд явчихдаг автобус сайхан шүү" гэх мөртлөө машинаа тавиад нийтийн тээврээр сонгон зорчих иргэд цөөн. Арга ч үгүй биз тэднийг түгжэрч явахад нөгөө хэд нь нийтийн тээвэртээ багтахгүй, автобусны буудал дээрээ бөөнөөрөө жагсаал цуглаан хийж байгаа аятай байхад.
Зочин · 2019/10/02
Niitiin teever oirhon restei olon avtobus bval bi mashinaa unah shardlaga unendee alga
Hotiin irgedees sar bur 100 myanga tatvar av · 2019/10/02
Hotiin irgedees sar bur tom hun 100 myanga, huuhed 0-18 hurtel 50 myanga tatvar av. 3 jiliin daraa hotiin hun amiin 50% alga bolno. Yun utaa, yun tugjrel l bolno. Ene shiidver bol 1 sumaar 3 tuulai buudna. 1. Tugjreliig shiidne, 2. Utaag shiidne, 3. Ulsad ashigtai. Shuud l unuu margaashaas heregjuulj boloh shiidver. Hotiin irgedees tsuglasan tatvariig hot tohijuulahad zartsuuliya.
Zochin · 2019/10/02
Хөдөөнийхөн минь ээ нутагтаа буцаад очооч, хот нь үнэхээр багтахгүй боллоо. Автобус унаа нь хүрэлцэхгүй, зам нь ачааллаа даахаа болилоо. Сумандаа сайхан амьдраач, энд ирж ажилгүй хүний тоог нэмж байхаар.