Сайн байна уу. Нэрийг минь нууцалж захиаг минь оруулаад боломжтой бол зѳвлѳгѳѳ ѳгѳѳч.... Би найз залуугаасаа салаад жил болж байна.

Салсан шалтгаан нь намайг зѳвхѳн ѳѳрийнхѳѳ хүссэнээр байлгадаг, миний хүсэл мѳрѳѳдлийг сонсдоггүй ѳѳрийнхѳѳ хүссэн зүйлийг л хийдэг, найз нѳхѳдтэй минь ч уулзуулдаггүй тийм хүн байсан. Сэтгэл санааны хувьд дарамталдаг байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр барагдаад салахаар шийдсэн. Салаад нэг жил болж байна.Одоо би ѳѳр нэгэн залуутай учирч хайрлаж дурлаж сайхан байгаа. Гэтэл хуучин найз залуу маань залгаж мессэж бичиж айлгах боллоо. Уулзаж хэлж ярьж үзсэн ч нэмэр алга. Яах ёстой юм болоо. Одоо үерхэж байгаа залуу бид 2н харилцаанд хэрхэн нѳлѳѳлѳх болоо. Зѳвлѳгѳѳ ѳгѳѳч.