Жүжигчин Т.Бархүүг танихгүй хүн ховор. Түүний авьяаслаг бяцхан охин Сүүнийг ч өдгөө олон нийт хэдийнээ таньдаг болсон. Түүнийг "Хөөрхөн ээжтэй охин" кинонд  анхны гол дүрээ бүтээж байгаа гэдгийг өмнө нь дуулгаж байсан юм. Тэгвэл бяцхан охин анхны тоглосон киноны дуугаа аавтайгаа хамтран дуулж, клипжүүлжээ. 

Тус дууг Real records-д бичүүлсэн бөгөөд реппер Gee продессоор нь ажилласан  байна. Энэхүү клипний  зураг авалтыг Хонконгт хийсэн гэнэ. Энэхүү дуунд сонсогчид ам сайтай байгаа бөгөөд Сүүнийгийн авьяас билгийг ихэд магтаж буй.