Мод ачсан ачааны машины араас мөргөсөн аймшигт энэ ослоос жолооч нь эсэн мэнд гарсан байна. Америкийн Жоржи мужид болсон уг ослын үеэр машины салхины шилийг нэвт сүлбэн 30 гаруй шургааг мод машины бүхээг рүү нэвт сүлбэн оржээ. 

Ачааны машин огцом тормосс гишүгэн хөдөлгөөнөө зогсоосноор ард явсан машин нь ийн мөргөжээ. Онцгой албаны аврагчид жолоочийг аврахын тулд 40 гаруй шургааг модыг хөрөөгөөр тайран түүнийг гарган авчээ. Жолоочийг гарган авах ажиллагаа 15 минут орчим үргэлжилсэн бөгөөд түүний толгойн нь хоёр модны хооронд хавчигдсан байдалтай байжээ.