Лилит Мартиросян гэх армени бүсгүй багын мөрөөдлөө биелүүлэн монхор хамраа өөрчилж, цэнхэр нүдтэй болж, шаргал үстэй барби болжээ. 

Хэд хэдэн гоо сайхны хагалгаанд орж, хавиргаа хадуулсан түүнийг хамаатан садны хүмүүс нь ч танихгүйгээр өөрчлөгджээ. Хэт их өөрчлөлт хийсэн түүнийг ойлгох хүн ховор, үргэлж л бусдад шүүмжлүүлсээр сүүлдээ тэсэлгүй эх нутгаасаа дүрвэн Европ руу гарчээ. 

Эрх чөлөөтэй газар ирсэн тэрбээр цахим орчинд өөрийн халуун зураг гэх мэтээр оруулан сошиал хүрээлэлээ тэлж байсан ч арменичуудын шүүмжлэл мөн л цахим орчинд ихээр цугларч түүний фэйсбуук хуудсыг хаалгаж чаджээ. Гэсэн ч армени барби энэ бүхэнд шантраагүй бөгөөд дахин шинэ хаяг нээн цаашид өөрийн гадаад үзэмжээ өөрчилсөөр байх болно гэдгээ хэлсэн байна.