Загвар өмсөгч С.Төгсийн "хагас нүцгэн төрх" фото
2019/10/24
Монголын загварт өвөрмөц төрх, үнэлэмжээ өндрөөр үнэлүүлсэн загвар өмсөгч нар бий. Тэдний нэг нь С.Төгс. Тэрбээр Германд өссөн нэгэн. Тийм дээ ч өөрийгөө сүрхий монгол зантай биш хэмээн дүгнэдэг гэнэ лээ. Цаг "Чөлөөт сэтгэхүйтэй. Тийм байх ёстой, ингэх ёстой, хүмүүс тэгээд хэлчих байх, ингэчих байх гэж санаа зовох юм надад байдаггүй. Хүн жаргалтай л амьдрах ёстой. Өөрөө жаргалтай байх юм бол хажуудах хүмүүсээ, хүүхдээ ч гэсэн жаргалтай байлгаж чадна гэж боддог. Манай ээж их цоглог, эрч хүчтэй хүн л дээ. Бүхий л амьдрал нь өөрийнх нь гарт. Юу ч хийсэн тэр бүхнээ бусдад тайлагнаад байх шаардлагагүй. Ээжийгээ хараад өсчихсөн болоод ч тэр үү хүүхдээ хүнтэй хамт өсгөчихье гэхээр анхнаасаа миний санаанд буудаггүй байсан.Нэг юм хиймээр байлаа гэхэд яг үнэндээ би ээжээс ч асуудаггүй. Өөрөө шийдээд сурчихсан" хэмээн нэгэнтээ өгч байсан хэвлэлд дурдсан нь бичигдэн үлджээ.
j · 2019/10/24
Neg l sonin haltar sanagdaad bdagiin