Гүйцэтгэх ажиллагаа явуулж гурван зочид буудлаас БНХАУ-ын 500 иргэнийг баривчилжээ
2019/10/30
Өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний 21 цагийн орчмоос эхлэн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэний баривчилжээ.
Тэднийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах "Амар", "Ориентал", БГД-т байрлах "Кентавр" зочид буудал гэсэн гурван байршилаас баривчилсан байна.
БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байжээ. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд том оврын автобус авчирч БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор иргэдийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа гэдгийг албаныхан онцоллоо.
Зочин · 2019/10/30
Маш сайн шалгах хэрэгтэй, Ээ дэ энэ төр засаг уу
irgen · 2019/10/30
ooo zaza, bur davarsan bna sh dee, hyatad zaluusiin toglom bolood duusch bga yum bna l daa. ed nar yag yu hiij biasniig, yamar zorilgotoi baisniig mash sain shalgah heregtei dee, manaihan chadah yum bolov uu
Зочин · 2019/10/30
Монгол ялна л гээд байгаа шүү дээ. Х.Баттулга минь. одоо яахав хэдэн мянгаараа ороод ирсэн байна.
Зочин · 2019/10/30
МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭДНИЙ ТАЛЫН ХҮМҮҮС УДИРДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯАХЫН