Тал нутгийн охины шинэ клип өнөөдөр цацагдана
2019/11/04
“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй анхны шинэ дуугаа өнгөрөгч долоо хоногт фм, радиогоор цацсан билээ.
Тэгвэл өнөө орой 20 цагаас Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын Youtube хуудаснаа албан ёсоор байршиж, клип нь цацагдах юм.
Уг дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, шүлгийг реппер Quiza зохиосон бөгөөд 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ.
Дашрамд дуулгахад, Түүний шинэ дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу гэнэ. Төрийн соёрхолт Д.Болд "Тал нутгийн охин" дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр аялгууг нь зохиосон аж.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх