Аав руу минь залгаж охиноо аваад зайл гэсэн байгаа юм
2019/12/09
Сайн байна уу. нэрийг минь нууцлаад нийтлээд өгөөрэй. Би нөхөртэйгээ гэр бүл болоод 11 жил болж байна. Бид 3 н сайхан хүүхэдтэй. Миний хүүхдүүд биеэ даасан онц мундаг учир би хүүхэд харах, гэрт суулаа гэж стрессдэлгүй ажил төрлөө хийгээд явдаг. ээжийн минь ач буян л даа.
Хүүхдүүдийг минь харж өгөөд, залуу байгаа дээрээ хүссэн бүхнээ л хий гэдэг. Аав ээж ах дүү нар маань миний амьдралд ганц талх ч болов өгч нэмэр болно уу гэхээс нэрмээс бололгүй өдий хүрчээ. Гэвч нөхрийн маань талынхан эсрэгээрээ юм. Төрсөн ааваа мэдэхгүй харж бгаагүй, төрсөн ээж нь олон жилийн өмнө нас барчихсан. Өвөө эмээ нь өсгөсөн учир дээрээ 10аад ах эгчтэй. Амьдрал нь 2- 3 аас бусад нь олиггүй. Үргэлж манайхаас зулгааж тэтгүүлж байх санаатай. Тэгээд өгөхгүй боломжгүй байвал намайг үргэлж муулна. Би гэхдээ тоодоггүй юмөө.
Даанч энэ нь нөхрийн сэтгэл зүйд маш их нөлөөлж бна. Одоо эргээд бодоод хархад миний нөхөр маш их өөрчлөгджээ. Олсон орлого мөнгөө надаас тас нуудаг. Би ер нь цалин нь яг хэд ороод яагаад бгааг нь ч мэдхээ болиод удаж байна. Өөртөө үнэтэй хувцас хэрэглэл, өдрийн хоол шоу цэнгээн гээд зориулаад дуусгадаг болоод 4 орчим жил болсон байх юм.
Гэхдээ яахав гэрт хоол хүнсэнд 400-500 мянга орчим зарцуулаад байгаа юм. Үндсэн цалин нь 2 сая. илүү цаг нтр гээд нэлээд нэмэгдэлтэй л авдаг бх ёстой. Хааяа надад мөнгө хэрэг болоод асуувал маш их уурлана. бхгүй хоол унд аваад дуусаа биз дээ нтр гээд. хэхэ.
Гэтэл би хүүхдүүдийхээ сургууль цэцэрлэгээс нэхэгдэх бүгдийг, байрны түрээс, цахилгаан , кабель төлбөр, хүүхдүүдийн хувцас хичээлийн хэрэгсэл гэж явсаар ойрын лав 3 4н жил өөртөө 2 подволк 1 жийнсэн өмднөөс өөр зүйл ч аваагүй байх юм. Азаар дүү маань гадаадад амьдардаг учир надад өмсөхгүй болсон хувцаснуудаа явуулдаг. Би бас эргээд хархад маш их өрөнд оржээ.
Өрийг ийш тийш шилжүүлж зохицуулж явсаар саяхан нөхөрт мэдэгдлээ. Намайг зүгээр л хохь чинь шоронд ор гэсэн Аав руу минь залгаж охиноо аваад зайл гэсэн байгаа юм.
Zochin · 2019/12/11
Iim chachagnuud monh baihuu vr hvvhdee vgvisgej vhehdee oilgood ta hojimdsonoo svvlchiin udaa hvn seg bolsnoo oilgonodoo
зочин · 2019/12/10
Толгой хагаравч малгайндаа гэж үгтэй хоорондоо ярилц болохгүй бол сэтгэл зүйч,хуульчид ханд олон нийтийн сүлжээнд сайн муугаа дуудалцаад нэгнийхээ мууг үзээд байх шаардлаггүй чиний л сонголт,хэрэлдэж хэлэлцсэн ч хажуудаа ханьтайгаа байна гэдэг их юм гэж нэг хүн хэлсэн шүү авах гээхийн ухаанаар хандаарай хатан ухаан их хэрэг болох байхдаа.
Azura · 2019/12/10
Ммм тэгэхээр байнаа. Хэрвээ тэр хүн чинь бүх зүйлээ тусгаарлаад өөрийн хувийн орон зайг хэтэрхий их бий болгоод байвал энэ харилцаа удахгүй ээ гэсэн үг. Хэтэрхий хол яваагүй байгаа дээрээ дуусгасан нь дээр. Хүүхдүүдийнхээ сургууль бусад зүйлд мөнгө төгрөг зарцуулж гэртээ сэтгэл гаргаж бүх зүйлийг хамтдаа гэдэг зарчимгүй байвал тэр хүний сэтгэл аль хэдийнээ гэр бүлдээ биш өөрийн жаргалдаа байна. Ийм үгийг үрсийнх нь ээж эхнэр болох хүндээ хэлж байвал таныг дорд үзэж мөн өөрийг нь байхгүй бол юу ч биш гэж бодож үл тоомсорлож сэхүүн зан гаргана шүү. Би таныг эртхэн салаасай гэж хүсэж байна. Та өөрөө сайн тунгааж бодно биздээ...
Зочин · 2019/12/10
mmm · 2019/12/09
хаягаа өгчих амьтан болгоод өгье