Аюушийн Ариунзаяа 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Намын жагсаалтын 12 дугаарт сонгогдож, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Улсын Их Хурлын 144 удаагийн чуулганы хуралдаанд 99,3 хувийн ирцтэй оролцож, гишүүдийн ирцээр тэргүүлсэн байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Ёс зүйн дэд хорооны гишүүнээр, Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, Монгол-Германы парламентын бүлгийн даргаар ажиллаж байна.

viber_image_2026-10-21_11-52-54-400.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан гишүүд нийт 1,198 удаа асуулт асууж, хариулт авснаас А.Ариунзаяа хамгийн олон 28 удаа асуулт тавьжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд нийт 584 минут үг хэлснээс А.Ариунзаяа 42 минут үг хэлсэн байна.

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

viber_image_2026-10-21_11-52-37-453.jpg

А.Ариунзаяа тайлант хугацаанд бусад гишүүдийн хамт эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, парламентын хяналт, төрийн байгуулалтын чиглэлийн хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн. Үүнд:

  • Нийгмийн хамгаалал, үйлчилгээ:Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Нийгмийн ажлын тухай; Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл.

  • Ахмад настны хөдөлмөр эрхлэлт: Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, тэтгэврийн шимтгэл төлөх зохицуулалтыг тэгш болгох чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлан ажилласан. Уг төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүд хамтран санаачилж, батлуулсан

  • Парламентын үйл ажиллагаа, хяналт: УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд болон хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслүүд.

  • Төрийн байгуулалт, засаглал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Статистикийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд.

  • Эрүүл мэндийн салбар:Цусны донорын тухай; Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай; Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл.

  • Бусад чиглэл: Тамхины хяналт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, дулаан хангамж, ойн тухай хууль болон бусад хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулан ажиллаж байна.

viber_image_2026-10-21_11-52-55-384.jpg

Одоо ажиллаж буй хуулийн төслүүд:

1.    Статистикийн тухай хуулийн төслийг саначлан боловсруулж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн.  D parlament  байршуулж иргэдээс санал авч байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг чанартай, нарийвчлалтай, цаг үеийн шаардлагад нийцсэн статистикийн мэдээллээр хангах нь статистикийн тогтолцооны үндсэн зорилт юм. Статистикийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр дагаварт үндэслэн статистикийн засаглал, хараат бус байдал, статистикийн мэдээллийн эх үүсвэр, тархаалт, ашиглалт, статистикийн үйл ажиллагааны чанарын хяналт, мэдээллийн нууцлал, хамгаалал, албан ёсны статистикийн зарчмыг бүрэн тусгах, өгөгдлийн засаглал, өгөгдлийн шинжилгээг хийх, нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн.

Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь  үндэсний статистикийн тогтолцоог орчин үеийн өгөгдөлд суурилсан төрийн удирдлагын хэрэгцээнд нийцүүлэх, албан ёсны статистикийн мэргэжлийн хараат бус байдал, чанар, нууцлал, аюулгүй байдал, хүртээмжийг эрх зүйн хувьд баталгаажуулахыг зорьсон.

Статистикийн тухай хууль шинэчилсэн найруулгыг боловсруулсанаар одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож сайжруулах, ялангуяа бие даасан, хараат бус байдал, төсвийн асуудал болон мэдээллийг иргэн хуулийн этгээдээс авах арга, журмыг өөрчлөх юм.

2.    “Оршуулгын үйл ажиллагааны тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж,   D parlament  байршуулж иргэдээс санал авч байна.

Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь зөвхөн оршуулгын газрын асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд хүний нэр төр, халдашгүй байдал, шашин шүтэх буюу эс шүтэх эрх, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчин, газар ашиглалт, хот байгуулалт, иргэний улсын бүртгэл, цагдаа, шүүх шинжилгээ, эрүүл мэнд, орон нутгийн удирдлага, оршуулгын үйлчилгээний салбарын уялдаа холбоог шаарддаг цогц харилцаа юм.

Хуулийн зорилт нь хүний нэр төр, эрх, шашин шүтэх болон эс шүтэх эрхийг хүндэтгэн, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар хамгаалал, байгаль орчны аюулгүй байдал, газрын зохистой ашиглалт, хот байгуулалт, соёлын өвийг хамгаалах зарчимд нийцүүлэн оршуулгын үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоогоор зохион байгуулах, оршуулгын үйлчилгээний эрх зүйн орчин, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, бүртгэл мэдээлэл, хяналт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьж байна.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллав

viber_image_2026-10-21_11-52-42-701.jpg

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж буй иргэдэд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар ажиллажээ.

Тайланд дурдсанаар, 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудынхаа хоёр хувиас доошгүйд ахмад настныг ажиллуулах зохицуулалттай. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан шимтгэлээс чөлөөлөх нөхцөл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн зарим бүлгийг хамруулахгүй байгааг өөрчлөх зорилгоор төсөл боловсруулсан байна. Төсөлд цэргийн тэтгэвэр авагч, малчин, хүнд болон хортой нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн зэрэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэдийг ялгаваргүй хамруулах санал тусгалаа.

Хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдлын талаар санал солилцов.

viber_image_2026-10-21_11-52-41-243.jpg

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгчийн зөвлөх Асмандур Эйнар Дадасонтой уулзаж, хүүхдийн эрх, хамгаалал болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлийн амлалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

viber_image_2026-10-21_11-52-55-892.jpg

Мөн ажлын бус цагаар зохион байгуулах үйл ажиллагаанд бага насны хүүхэдтэй ажилтнуудын нөхцөлийг харгалзах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээхгүй байх, байгууллагын бодлогод хүүхэд хамгааллыг нэн тэргүүнд тусгах шаардлагыг дэвшүүлсэн байна. Төрийн ордонд хүүхдэд зориулсан өрөө, номын сан байгуулах ажилд зохион байгуулав.

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө” сэдэвт салбар хуралдаанд оролцов.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

viber_image_2026-10-21_11-52-38-817.jpg

“Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон бусад иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт ажиллажээ.

Олон Улсын Парламентын Холбооны Парламентын дарга нарын дэлхийн бага хурлын хүрээнд Женев хотод болсон арга хэмжээнд оролцсон бөгөөд Москва, Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулсан албан айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан байна. Мөн Германы Социал демократ намын залуучуудын байгууллага болон Монгол Ардын Намын залуучуудын байгууллагын хамтын ажиллагааны уулзалтад оролцжээ.

“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж, Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан байна. Мөн цөлжилттэй тэмцэх асуудлаарх парламентын дээд түвшний форумд тус тус оролцжээ.

АЖЛЫН ХЭСЭГ

viber_image_2026-10-21_11-52-53-869.jpg

А.Ариунзаяа дараах ажлын хэсэгт ахлагч болон гишүүнээр ажилласан байна:

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх ажлын хэсгийг ахалсан.

  • УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалсан.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажилласан.

·         Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцсон.

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаарх ажлын хэсгүүдэд ажилласан.

viber_image_2026-10-21_11-52-42-228.jpg

Дүгнэлт

viber_image_2026-10-21_11-52-39-770.jpg

2024–2026 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд А.Ариунзаяа парламентын үйл ажиллагаанд тогтмол оролцож, чуулганы хуралдааны 100 хувийн ирцтэй ажилласан байна. Түүний хууль санаачлах, боловсруулах үйл ажиллагаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдал, парламентын хяналт болон төрийн байгуулалтын чиглэлд төвлөрчээ.

Мөн холбогдох ажлын хэсгүүдэд ахлагч, гишүүнээр ажиллаж, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх болон санал, дүгнэлт гаргах ажилд тус тус оролцсон байна.Тайлант хугацаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан “Нээлттэй парламент”-ын танхимд ажилласан анхны гишүүн болсон юм. “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, нийт 98 иргэнтэй биечлэн уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Мөн уулзалт, хэлэлцүүлэг, орон нутагт нийт 540 гаруй иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонссон бөгөөд хийж хэрэгжүүлж буй ажил, санаачилсан хууль тогтоомж байр сууриа илэрхийлж ажиллаж байна.