Энэ сарын 10-нд АНУ дахь аялан тоглолтоо албан ёсоор өндөрлөсөн THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ. Тэд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өдрийн 14:30 цагт газардах юм байна.

Олон улсад монголын рок урсгалыг амжилттай таниулж буй THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн билээ.