Дургүй хүмүүстэйгээ хадам гээд явах хэцүү юм
2020/01/24
Ар гэрийхэн нь бөө мөргөлд итгэдэг хүмүүс байна уу? Би уг нь шашин нтр шүтэж янз бүр болдог хүн биш л дээ. Манай найз залуугийн гэрийхэн бүр маш их сүcэгтэй. Бид 2 хамт амьдардаг юм.
Ойрын хамаатны ах нь бөө юм л даа, тэгээд гэрийнхэн нь тэр хүний хэлсэн болгоныг хийдэг. Тэгсэн манай найз залууг сахиустай юм байна. Чи сахиусаа авахгүй бол ойр дотны хүмүүс чинь үхнэ гээд гэрийхэн нь бөөн юм болоод манай найз залуу үнэхээр хүсэхгvй олон жил гүрийсэн ч гэсэн ар гэрийн шахалтаар бөө болсон юм. Тэгээд хамаатан садан ах дүүгийн аль нэгнийх нь ажил бүтэхгvй бол сахиус авчихаад буулгахгvй болохоор чинь ингэлээ гээд л юм л болвол чичлээд удахгүй нэг хүний амь нас гарздах гээд байна гээд л байнга тэгэх юм.
Би өөрөө итгэдэггүй ч хүмүүсийн итгэл үнэмшилийг бас үгүйсгэхгүй найз залуудаа юм хэлэхгүй дуугай л байдаг юм. Ер нь яг тэгдэг юм уу? Ийм зангаас нь болоод ч юм уу найз залуугийнхаа гэрийнхэнд би тийм ч дуртай биш. Хамт амьдраад 4 жил болж байна. Одоогоор бол үхсэн хүн алга л байна.. Байнгын мөнгө төгрөг нэхнэ, айлын ганц эрэгтэй нь болохоор байнга л туслаж байдаг. Ар гэрийнхэндээ боломжтой бол өгч л байдаг, тэгээд хамгийн сонин нь гэрийхэн нь өгөөд туслаад байхад ерөөсөө мөнгө авч байгаагүй харамлаад байдаг юм шиг сонин харьцдаг юм байна лээ.
Тэгээд хэрүүлдээ дандаа намайг оролцуулна. Бараг наад хүүхэндээ хамаг юмаа барьж гүйгээд гэрээсээ харамлаад байна ухааны бичдэг, манай найз залуу намайг өмөөрөө л бас хэрүүл. Үнэхээр залуу хүн заримдаа боломжгүй үе байна. Надтай нийлж амьдрал босгочих гээд л хоёулаа байртай болноо гээд л хэдэн төгрөг хураах гэхээр ар урдаас яаж ийж нэхсээр байгаад авчихдаг. Тэгээд авсан ямар ч шинжгүй. Байгаа байдал нь бүр харамлаад байдаг юм шиг ярьж бичээд байдаг нь сонин.
Тэгээд надад дургүй хүмүүстэй цаашдаа хадам нтр болоод хамт амьдарна гэхээр л бас нэг сонин байна. Уг нь хайртай бол ар гэр хамаагүй л байдаг л даа. Гэхдээ бүр энэ хүнд еерийн гэсэн амьдрал босгох боломж олгохгүй арай дэндүү татлаа түлхээ ихтэй хүмүүс байх юмаа.
Хаанаас ч эхнэр олдоно. Ээж дахиж олдохгүй. Ээждээ мөнгө өг, ээжийгээ баярлуул гээд ах дүүсээ хар, ханд гээд л эхэлнэ. Мэдээж хүн ээжийгээ, ах дүүүсээ гээд л чадахаараа байхад тэрийг ойлгодоггүй. Би уг нь мөнгө төгрөг битгий өг гээд ганц ч үг хэлдэггүй бид 2 аль аль нь ээжийг нь ирэхэд баярлуулчих юмсан гээд л аль болох амттай шимтэй мах хоол юу байдгийн бvгдийн аваад л угтдаг тэгэхээр энэ нэг юмтайгаа энд vнэтэй цайтай юм идэж уугаа л тансаглаад байна гэж боддог юм шиг байгаан.. гэрийхэнээс болоод хамт баймааргvй хvртэл санагдах юм. Гэхдээ манай найз залуу яаж тийм хvмvvсийн дунд төрсийн гэмээр тэд нараасаа шал өөр. Зорьсон том зорилготой хvмvvстэй эвээ сайн олдог сэргэлэн ар гэрээсээ хамгийн амжилттай явдаг нь.
Тэгээд ээжийгээ уг нь их хайрладаг. Ээж нь болохоор намайг тоосонгvй, энэ хvvхэнтэй уулзахаасаа өмнө ээжийгээ л гэдэг сайн хvv байсан юмсан, ээжийгээ хайрла, ээжийгээ тоо ээж чинь vхээд өгөхөөр чи харамсана даа гээд л бараг өдөр болгон сонин чат бичээд байдаг. Яамаар ч юм бэ дээ..
Танил кэйс байх чинь · 2024/07/13
Албатай юм шиг аашладаг хадам л байна. Яг манайх шиг Сүүлдээ хармааргүй санагддаг. Бүгд намайг үзэн яддаг байх. Зорилгогүй ухаангүй хүү төрүүлчээл арай хийж бизнэстэй болоод тогтох гэхээр янз бүрийн арга саам хэрэглэж хатгаад амьдралд гайтай юм их юмаа. Жаахан тал засаад гайгүй байх гэхээр нөгөө талын бэрээ сайлаад
Зочин · 2020/01/28
хольцгүй цэвэр монгол хүүхэлүүд тусадаа гарсан ч аав ээжээ өөр дээрээ авах гээд өрсөлддөг бөгөөд ач зээ нь ч эмээ өвөөдөө хайртай өвөө эмээ нь ч ач зээдээ амиа тавьдаг. бөгөөд бие биендээ дэм болоод амьдарцагаадаг монгол чүүд ийм л байдаг .харин нь эрлийз хурлийзууд л элий балай юм бодож байх юм
Зочин · 2020/01/28
сахиус шүтээндээ итгэдэггүй хүн яаж ч өөдттэй явахавдээ чааваас
zochin · 2020/01/28
Zarimdaa ch jojig zan tus boloh ue bii shuu.
Зочин · 2020/01/27
СОЛОНГОС КИНО БИТГИЙ ҮЗ,БИТГИЙ ҮЗҮҮЛ
sal · 2020/01/27
eej n hezeech salahgui nasaara dagna erthen amidralaa bodoo ur huuhedgui bgaa deere.iim hadam uneheer hetsuu suuldee ta 2 gold an tsav uuseed irdgiimdaa duu mini.
Зочин · 2020/01/26
Хадам авгай зайлаад өгдөггүй юм байх даа лай лай хадмууд яагаад ийм тэрэг байдаг байна эцэст нь хүүхэд чин зовно гэдгийг мэддэггүй юм байх даа
бэр · 2020/01/24
би хадамтайгаа 10 жил хамт бн,уул нь хүн хүүхдээ тусдаа гаргадаг бхад тийм юм бхгүй,хойд ааваас нь 60 настайдаа салж ирээд манайд хэвтчихсэн.одоо хүүхдүүд том болоод бэртэй боллоо,жижиг өрөөндөө 2 хүүхдээ байлгамаар,гэтэл өрөө суллаж өгөхгүйн дээр миний урдуур орж шинэ бэрийг маань элдэвлээд үнэн лай юм аа,
Zichin · 2020/01/24
Sethetsiin uvchtei hadam Bn. Huniig bish uuriiguu l bodson n hojdog yum shu de. Nuhur chini ovsgootoi mungu oldog n tendee l yum bga biz ireeduin ur huuhdee bodood salahgui yu muu hadam amidraliin gai ail geriig heruuliin buzar bolgodog yum shu . Yvaandaa nuhur chini eejiigee umuurch tsohiod avah bol yu ch bolno . Amidral tiim l bdg
Зочин · 2020/01/24