МУГЖ Б.Сарантуяа 2020 оны анхны уран бүтээлээ цацлаа. Тэрбээр "Нүд дурлахад бэлэн байдаг уу" шинэ клипийн зураг авалтаа Солонгос улсад хийжээ. 

Тус дууны шүлгийг М.Эрдэнчимэг, аяыг Л.Энх-амгалан зохиосон аж.