МУСТА С.Баттулгын "Миний эх орон" тоглолт тун удахгүй
2014/04/03
Монголын дууны урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож олон гайхалтай уран бүтээлүүдээрээ дуунд дуртай, дуучин түмний хайр хүндлэлийг хүлээсэн Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын ахлагч, МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо 2014 оны 4 сарын 11-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглохоор товоо зарлалаа.
Тоглолтонд урилгаар Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч МУСТА Д.Түвшинсайхан, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын дуучин, МУСТА Д.Отгонжаргал, Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА А.Эрдэнэжаргал, төгөлдөр хуурч, МУСТА Д.Баярцэцэг, морин хуурч, МУСТА Р.Амарбаяр, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцож байгаа бөгөөд Монгол улсын "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тоглолтын хөгжмийг 100% амьд эгшиглүүлэх гэнэ.
Дашрамд дуулгахад Улсын Филармонийн алтан тайзнаа тоглогдож “МИНИЙ ЭХ ОРОН” тоглолт 200 үзэгчид зориулагдан тоглогдож байгаа бөгөөд тасалбар 50.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Түүнчлэн үзэгч таны худалдан авсан тасалбар бүрт эрхэм уран бүтээлчдийн маань сүүлийн 10 гаруй жилийн турш туурвин байж гаргасан 19-н дуутай цомог дагалдах юм байна. Ингээд энэ цаг үеийн дууны урлагийн нэгэн төлөөлөл болсон Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын ахлагч, МУСТА С.Баттулгын “МИНИЙ ЭХ ОРОН” хэмээх хүндэтгэлийн тоглолтын хөтөлбөрийг та бүхэндээ толилуулж байна.
Тоглолтын хөтөлбөр
Нэгдүгээр хэсэг:
1. Хөгжим СТА Д.Нармандах “Нандин цэнхэр тэнгэр” Виброфон, Виоленчил, Флейттэй
2. Монгол Ардын Богино Дуу “Ширээ нуур” Морин хуур, ятгатай
3. Монгол Ардын Богино Дуу “Өнчин цагаан ботго” төгөлдөр хууртай
4. Монгол Ардын Богино Дуу “Тохой зандан мод” Морин хуур чуулга
Удирдаач АЖ Ц.Батчулуун
5. Хөгжим А.Андреев Шүлэг Г.Чимитов “Эжымни”
6. Буриад ардын дуу” Инаг дураа гамнаарай”
7. Буриад ардын дуу “Ёохор хатаръя” /АЖ Д.Жаргалсайханы найруулгаар
8. Хөгжим УГЖ Ж.Мэнд-Амар "Татлагын холбоо" Морин хуурч СТА. Р.Амарбаяр
Хоёрдугаар хэсэг:
9. Хөгжим СТА Д.Түвшинсайхан Шүлэг Т.Буянтогтох “Ингэн туулиас”
10. Хөгжим СТА Д.Түвшинсайхан Шүлэг ......Гомбожав “Энэрлийн далай ээж”
11. Хөгжим СТА Д.Түвшинсайхан Шүлэг ӨМӨЗО Баатарцогт
“Халх нутгийн тэнгэр” МУГЖ Ө.Уянгатай хамт
12. Хөгжим СТА Д.Түвшинсайхан Шүлэг Д.Гомбожав “Монголын их говь”
ДБЭТ-ын Дуучин МУГЖ Ө.Уянга, Г.Шижирболд нарын хамт
13. Хөгжим СТА Н.Жаргалсайхан Шүлэг ....Даваадаш “Амьдын шүтээн аав”
14. Хөгжим ТШ Б.Мөнхболд Шүлэг СГЗ Б.Галаарид “Залбирлын дуу”
15. Хөгжим ТШ Б.Мөнхболд "Дуут төвөргөөн" Морин Хуурын Чуулга
Гуравдугаар хэсэг:
16. Хөгжим ТС, УГЗ Б.Шарав Шүлэг АУЗ Т.Галсан “Ээж аав хоёр”
СТА А.Эрдэнэжаргал, СТА Д.Отгонжаргал
17. Хөгжим АЖ, ТШ Л.Мөрдорж Шүлэг Төрийн шаналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж “Дөрвөн цагийн тал”
СТА Д.Отгонжаргалтай хамт
18. Хөгжим АЖ Н.Жанцанноров “Хүний заяа” VOICE group
19. Хөгжим ТС, УГЗ Б.Шарав “Алтан сэвлэгт эх орон”
20. Хөгжим ТС. УГЗ Б.Шарав "Сэрсэн тал" Морин Хуурын Чуулга
Таныг урлагийн тэнгэр ивээг...
Зочин · 2014/04/04
Сонгодог талруугаа дуулдаг, нийтийн дуу их дуулаад байдаггүй болохоор тэгж санагдсан юм болов уу. Сонгодог угаасаа сонгодог л байдаг. Хэн сайхан дуулж байгааг нь харин харьцуулж үздэг. Жинхэнэ утгаараа хүнд сэтгэлийн таа******л өгдөг шүү дээ. Voice-ийн дуунууд гоё оо. Авъяастай залуус
ЗОЧИН ЖС ЖС · 2014/04/04
ДАНДАА Л ХҮНИЙ ДУУЛСАН ДУУГ ДУУЛЖ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ӨӨРӨӨ ХИТ БОЛГОСОН ДУУ БАЙДАГ ЮМ УУ ,БОЛГОСОН ГЭВЭЛ ЯМАР ДУУ ВЭ