Тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол ба туслах дүрийг чадварлагаар бүтээж үзэгч түмний хайр хүндлэлийг хүлээсэн УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг ирэх сард болох драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза-2014” олон улсын театрын наадамд нэр дэвшжээ.

  Тодруулбал “Гэгээн Муза-2014” наадмын дуулалт жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүрд “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрийг бүтээснээрээ ийнхүү нэр дэвшсэн байна. Тус жүжиг нь  2012 оны 10-р сард Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа амилж хэдэнтээ тоглогдсон гайхалтай уран бүтээл юм.

   “Гоолингоо” дуулалт жүжгийн зөвлөх найруулагчаар МУУГЗ Б.Баатар, МУУГЗ Ч.Ганхуяг нар ажилласан бол зохиолч, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажилласан юм.

   Энэ дашрамд дуулгахад “Гоолингоо” дуулалт жүжиг “Гэгээн Муза-2014” олон улсын театрын наадамд Шилдэг жүжгийн зохиол, Шилдэг хөгжмийн зохиол, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй гол дүр,  Шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг 5-н номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. Ийнхүү жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд 2010 онд “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн  Эсмеральдогийн дүрээр анх “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байжээ.



Таныг урлагийн тэнгэр иэвээг...