"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд хүний нэр халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэх зэрэг хэрэг зөрчлүүдэд холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан байх юм.

Г.Загдаагийн холбогдсон хэргүүдийн хэсгээс дурдвал:

·         Б, М нарыг зодож Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан "Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах" 2 хэрэгт яллагдагчаар татагдаж Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

·         Эрүүгийн хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх"

·         17.2.2 дахь зүйл хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх",

·         "Эрүүгийн хуулийн 12.1 зүйл хэсэгт заасан "Хүчиндэх" гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагаас Цагдан хорих 0461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдоод шүүхээс 1 сарын хугацаатай цагдан хориод байна.

Үүнээс гадна тэрбээр өмнө нь хоёр ч удаа ял сонсож байжээ. Тодруулбал,

·         1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б дэх зүйл ангиар буюу танхайн хэргээр ял шийтгэгдсэн.

·          2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.2, 181.2.5 дахь зүйл ангиудаар 3 жил 6 сар хорих ял оноогдсон боловч 2 жил тэнсэн харгалзах ял болж өөрчлөгдөж сүүлдээ хэрэгсэхгүй болж замхарсан байна.

Бид түүний холбогдсон хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаар эргэж мэдээлэх болно.