Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно
2020/04/20
НӨАТ-ын 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Ингэснээр 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийг авч байна.
Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар
- нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.