Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
2014/04/06
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг, мөн шинээр байгуулагдсан Тахарын албаны хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Хуулийн төсөлд Мөрдөх алба нь Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдын үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт болон бусад 54 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах мөн Тахарын алба нь Эрүүгийн хуульд заасан 5 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэл, 7 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах зэрэг зүйлүүдийг тусгаж өгчээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.