Алтан мөрдэстэй "ШИРЭН НҮҮРТЭНГҮҮД"
2020/04/23
Өнгөрсөн жил манай арилжааны нэг телевизээр үзүүлсэн БНХАУ-ын одоогийн удирдагч Ши Жин Пиний тухай баримтат кинонд түүнийг 1992-2002 онуудад Фужоу хот, Фужиан мужийн намын хорооны даргаар тус тус ажиллаж байхдаа эгэл жирийн хүмүүс намхан байшин барих хоёр уут цемент авах гэж зүдэрч байхад өөрийн гэсэн орон сууцтай атлаа эрх мэдлээ ашиглан төрийн өмчийн байр сууцыг авсан дарга түшмэлүүдтэй хатуу тэмцэж, тэднээс албаны орон сууцыг хураан авсан тухай өгүүлдэг.
Манайд хууль тогтоогч төрийн түшээд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгож ЖДҮДС болон ХЭДС-аас зээл авсан ба зээл авахад нь нөлөөлж эгэл жирийн иргэдийнхээ бизнес эрхлэх боломжийг хулгайлсан нь илэрч нийгэмд олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлсэн.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд дээр өгүүлсэн УИХ-ын гишүүдийн нэгэн адил өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгож сүүлийн арав гаруй жилийн дотор төсвийн мөнгөөр баригдсан төвлөрсөн халаалттай орон сууцанд орж, түүнийгээ бусдад түрээслэн ашиг хонжоо олох, эсвэл өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ ашиглуулж байгаа талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр баримт нотолгоотой ил гаргаж мэдээллэсэн.
Гэтэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх этгээдүүдтэй хариуцлага тооцох нь бүү хэл харин ч гэмт үйлдлийг өөгшүүлж “Цэргийн орон сууц” хөтөлбөр гэгчийг батлан сүүлийн арав гаруй жилийн дотор баригдсан төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцнуудыг эзэмшиж байгаа цэргийн алба хаагчдад нь анхны үнээр нь хувьчилж худалдан борлуулж, түүнээс олсон мөнгийг албан тушаалын дараагийн орон сууц барих эх үүсвэр болгохоор заажээ. Тэд үүнийгээ “Зэвсэгт хүчний алба хаагчдад албан тушаалын орон сууц хүрэлцэхгүй байгаа бөгөөд нэмж барих гэхээр Зэвсэгт хүчний хөгжлийн санд мөнгө байхгүй” гэж тайлбарласан.
Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зориулалтыг зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, одоо алба байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах; гэж заасан байсан юм.
Гэвч сүүлд 2010 онд уг хуулинд энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;гэсэн заалтуудыг нэмж оруулснаар улс төрчид олигархиуд шахааны асар том бизнес хийх боломжийг өөрсөддөө олгосон.
Жил бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хандивлах болон АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага” буюу GPOI хөтөлбөрийн санхүүжилтээр жил бүр манай улсад “Хаан эрэлд” олон улсын хээрийн сургуулийн санхүүжилтийг эхлээд улсын төсвөөс гаргаад дараа нь дээрх олон улсын байгууллага, гадаад орноос нөхөн төлбөр болгож өгдөг.Эдгээр арга хэмжээнд өнгөрсөн онд 47,3 тэрбум төгрөг зарцуулсан.
Энэхүү сан нь анхны зориулалтаасаа гажиж батлан хамгаалах салбарын төсвийн цоорхойг нөхөж энд тэнд цэргийн ангийн шинэ барилга барих, хуучин барилга байгууламжуудын цоорхой дээвэр, хагархай дулааны шугамын засварт явдаг болсон нь нууц биш.Засгийн газрын 2011 оны тогтоолоор батлагдсан “ЦАХ-дад Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-д зааснаар бол цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд үзүүлэх орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг БХЯ нь тухайн жилийн төсөвт батлагдсан хөрөнгийн хэмжээнд багтаан шийдвэрлэхээр заасан байдаг боловч Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас хааяа л зарим нэг цөөн тооны цэргийн алба хаагчдад орон сууцны дэмжлэг болж уруул тосдох төдий хэмжээ-/ 5-6 сая төгрөг /-ний мөнгө хялайлган буянтны дүр эсгэдэг. Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг зохион байгуулах арга хэмжээний санхүүжилтээр авсан чанаргүй бараа материалыг зах зээлээс ч өндөр үнээр шахдаг нь нууц биш. Захын жишээ гэхэд өнгөрсөн жилийн “Хааны эрэлд” сургуулийн бүх оролцогсдын энгэрт зүүх хатуу пластик тэмдэг нэг бүрийн зардал 3000 төгрөгөөр бодож төлөвлөсөн хирнээ цаасаар хийсэн тэмдэг шургуулдаг 250 төгрөгний үнэтэй зүүлт өгсөн байсан. Ийм байдлаар хөгжлийн сангийн мөнгөөр гараа угаачихаад “мөнгө байхгүй учир албан тушаалын шинэ байр барих эх үүсвэрийг одоо байгаа гэхдээ сүүлд ашиглалтад орсон хэдийг нь дотор нь суугаа эзэмшигчдэд нь /өөрсөддөө/ хямд үнээр хувьчилж, олсон мөнгөөр нь дараагийн байр барих эх үүсвэрийг гаргана” гэж матрын нулимас унагаж байна.
Өөрийн гэсэн орон сууцтай атлаа эрх мэдлээ ашиглаж албан тушаалын байранд орсон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах албан тушаалтнууд энэхүү дээрх зарчмын саналын ард хувийнх нь өчүүхэн атгаг санаагаа нуугдсан гэж байна. Гэвч энэхүү атгаа санаагаа Засгийн газраар шийдүүлэх гэтэл төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцнуудын байгаа газар нь улсын тусгай хэрэгцээний газрын жагсаалтанд байсан тул УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар жагсаалтаас хасуулж чадсан. Саяхан Засгийн газраар хувьчлуулан хөнгөлөлттэй үнээр өөрсөддөө зах зээлийн өнөөгийн бодит үнээс маш хямдаар худалдан авах тогтоол гаргууллаа.
Төрийн зарим эрх мэдэлтэн тэдний хамсаатан бизнэс эрхлэгчид одоогоос арав гаруй жилийн өмнө дархан цаазат Богд уулын Зайсангийн аманд аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр тухайн үеийн Байгаль орчны яамны эрх мэдэлтнүүдэд хахууль өгч шийдвэр гаргуулж авсан газраа тэс өөр зорилгоор ашиглаж орон сууцны хороолол барьж улмаар хууль зөрчсөн үйлдлээ хууль ёсны болгох гэж авсан газруудаа УИХ-аар тогтоол гаргуулж улсын тусгай хамгаалалттай газрын жагсаалтаас хасуулж чадсан. Үүнээс үүдэн аливаа хууль зөрчиж гаргасан үйлдлээ дараа нь хууль ёсны болгох явдлыг олон нийтийн дунд “Зайсандах” гэж нэрлэдэг болсон.
Ийнхүү БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж авсан албан тушаалын орон сууцнуудаа “Зайсандууллаа”.
БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдээллийн сүлжээний сайтуудад гарсан мэдээллүүд үнэн болох нь батлагдсан.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Албан тушаалын орон сууцыг ашиглах журамд зааснаар бол албан тушаалын орон сууц нь батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд одоо алба хааж байгаа байнгын бүрэлдэхүүнд зориулагдсан бөгөөд тухайн хүн зөвхөн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа эзэмших эрхтэй байдаг аж. Энэхүү журамд БХЯ, ЗХЖШ болон цэргийн анги байгууллагад ажиллаж байгаад цэргийн жинхэнэ албыг дуусгавар болгож тэтгэвэр, чөлөөнд гарсан, мөн алба хааж байгаа орон нутагтаа албан тушаалын орон сууцтай ижил болон өөрийн өмчлөлийн амины / хувийн / орон сууц, хашаа байшинтай хүмүүс албан тушаалын тушаалын байрыг чөлөөлж хүлээлгэж өгөх ёстой юм байна.
Иргэний хуулийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ.” гэж заажээ.Мөн хуулийн 311.2-д “Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авах”-аар заасан байдаг. Зүй нь “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-д зааснаар бол дээрх тохиолдолд албан тушаалын орон сууцыг ашиглах гэрээг цуцалж захиргааны санаачлагаар уг орон сууцыг хураан авч, албан тушаалын орон сууцанд орох хүсэлт гаргасан дараагийн албан хаагчид гэрээ байгуулан хүлээлгэн өгөх ёстой байсан.
Гэвч албан тушаалын орон сууцнуудад дээрх хуулиудын заалтуудыг зөрчиж нийслэлд албан тушаалын орон сууцтай ижил өөрийн өмчлөлийн амины / хувийн / орон сууцтай бүр хаустай БХЯ, ЗХЖШ, цэргийн анги байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх тушаалын албан тушаалтнууд орсон байна. Дээрх мэдээллүүдэд нэр гарсан зарим генерал хурандаа нар бүр 2006 онд “Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг орон сууцаар хангах /цэргийн орон сууц-2010/ хөтөлбөр”-ийн дагуу хөнгөлөлттэй үнээр буюу 30 хувийг БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр үлдсэн 70 хувийг өөрсдөө гаргаж 2005-2006 онуудад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жоби-72 дугаар дэлгүүрийн ард бариулж хувьчилж авсан орон сууцтай хүмүүс юм. Тэр байрыг хөнгөлөлттэй үнээр авсан хүмүүсийн зарим нь зах зээлийн үнээр дамлан зарсан байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд саяхан төвийн нэгэн сонинд өгсөн ярилцлага-/Өдрийн сонин.2020.0316.№052,53/-ндаа “...цэрэгт олон жил алба хаасан, алба хааж байгаад тэтгэвэрт гарсан, насан эцэслэсэн ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд цэргийн алба хааж байгаа гэх мэт хүмүүст байрны элэгдэл хорогдлыг нь тооцоод хямдруулсан үнээр зарж, хувьчлахаар Засгийн газар шийдвэрлэсэн.Энэ нь батлан хамгаалах салбарт хуримтлагдсан нийгмийн асуудалд тодорхой хэмжээгээр ахиц гаргасан гэдэг найдаж байна” гэж удирдлагандаа ажиллаж байгаа авлигчдаа өмөөрчээ.
Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008, 2010, 2015 онуудад баригдсан нийслэл дэх төвлөрсөн халаалттай албан тушаалын сүүлийн үеийн орон сууцанд орсон БХЯ, ЗХЖШ, цэргийн анги байгууллагын удирдах голцуу албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа генерал хурандаа нар, бас зарим ажилтнууд гаднын хүнд ашиглуулан тэднээс түрээс авч ашиг олж байна. Энэ байдал нь БХЯ-ны Барилга захиалагчийн товчоо, ЗХЖШ-ын Барилга орон сууцны хэлтсээс явуулсан гэнэтийн шалгалтаар тус тус илэрсэн аж. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ахмад настангуудад хууль журам жинхэнэ утгаараа үйлчилж тэднийг тус аймгийн иргэний шүүхийн шийдвэрээр гудамжинд хөөгөөд гаргасан.
Гэтэл энд удирдах албан тушаалтнууд болохоор хууль зөрчиж ороод хувьчлуулах гэж байна. Хаана байна, нөгөө Үндсэн хуульд заасан хуулийн өмнө адил тэгш байх заалт?! Ёстой нөгөө Ж.Орвелийн “Амьтадын ферм” зохиолд гардаг “”Амьтан бүхэн тэгш эрхтэй.Гахай бүр илүү эрхтэй” гэгч л болж байна.
Албан тушаалын орон сууцыг бусдад түрээслүүлэх, хамаарал бүхий этгээдүүдийг суулгах, байр ашиглахтай холбоотой зардлыг удаан хугацаагаар төлөхгүй байх зэргийг хориглосон байдаг.
Түрээсэлж байгаа гадны хүмүүс нь ашиглалтын зардлыг нь олон сар жилээр төлөхгүй бултах явдал гарсан.
Албан тушаалын орон сууцыг Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 3 болон 5-д тус тус зааснаар бол цэргийн хуаран дахь орон сууц, нийтийн / Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн байрлалд 2010, 2015 онд баригдсан, мөн дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байрлалд 2012 онд болон Цэргийн музейн ард шинээр 2016 онд баригдсан, Хан-Уул дүүргийн дугаар хороо 011 дүгээр ангийн байрлалд 2008 онд баригдсан албан тушаалын сууцнууд /байр; төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн тусгай албан хаагчдад зориулсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь / Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан Апартмент-5 орон сууц, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд шинээр баригдсан 55 дугаар байр, Налайх дүүрэгт мөн шинээр ашиглалтад орсон Шинэ Налайх орон сууц /сууцыг хувьчлах ёсгүй юм байна. Гэвч БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа нарт энэ хууль хамаагүй бололтой. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй харшилж байна.
Засгийн газрын тогтоолоор Албан тушаалын орон сууцыг хувьчлах тухай тогтоол гарсан хэдий ч хувьчлах ажил хэл амтай болж байгаа сурагтай. Морьтын хишиг явганд гэгчээр генерал хурандаа нарын луйврын буянд сууцтай болж байгаа цөөн тооны хэдэн офицер ахлагч нарыг амьдарч байгаа сууцаа хувьчлаж авах гэхэд нь урьд өмнө нь улсаас орон сууц авч байсан эсэх талаар Улсын бүртгэлээс лавлагаа авчир гэж чирэгдүүлж байна.Амьхандаа зорилтот бүлэгтээ өгсөн дүр эсгэх гэж байгаа юмсанж.
Авлигач генерал хурандаа нараасаа л уг нь нэхмээр юм. 2010 онд ашиглалтад орсон байрыг 1 м2-ыг нь 400.000 ₮-өөр, сүүлд 2012-2016 онд ашиглалтанд орсон байрыг 1 м2-ыг нь 850.000₮-өөр хувьчлахаар болсон байна.
БХЯ-ны удирдлагууд дээр дурдсан Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 3 болон 5 дахь заалтуудыг санаатайгаар зөрчин Засгийн газрын 2000 оны 89, 2001 оны 191 дүгээр тогтоолуудаар 1034 өрхийн амьдардаг албан тушаалын орон сууцыг хувьчлуулсан.
Урьд өмнө 2014 оны БХЯ-ны удирдах албан тушаалтнуудын оролцоотой 10 тэрбумын хэрэг /албан тушаалын 300 айлын орон сууцны санхүүжилт/ маш нууцын зэрэглэлд байсаар байгаад сүүлдээ гэмт этгээдүүд 2016 онд шүүхээр цагаадсан. 300 айлын байранд оршин суугчид өөрсдөө тус бүр 5.000.000 төгрөг , улсын төсвөөс 1 тэрбум төгрөгний нэмэлт санхүүжилт орж байж тэр байр ашиглалтанд орсон.Тэр 10 тэрбум төгрөг хаачсан бэ? Ийм байдлаар хэрэг замхарч мартагдсан.
Өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа нар тэгтлээ албан тушаалын орон сууцанд орохоос аргагүй болтлоо орох оронгүй оочих аягагүй болтлоо орон сууцны нэн шаардлагатай этгээдүүд биш баймаар. Гэтэл бодит байдал дээр батлан хамгаалах салбарт ажиллагсдын дунд орон сууцны эрэл хэрэгцээ ямар байгааг доорх тоо баримт харуулж байна.
Батлан хамгаалах салбарт ажиллагсдаас 2006 оны байдлаар 1939 нь гэрт, 518 нь айлтай хамт орон сууцанд, 435 нь айлтай хамт гэрт, 291 албаны гэрт тус тус амьдардаг байсан бол мөн оны байдлаар 1860 хүн орон сууц хүссэн өргөдөл өгсний 471 нь офицер, 855 нь ахлагч, 238 нь цэргээс тэтгэвэрт гарсан ахмад дайчид, 82 нь тэжээгчээ алдагсад, 18 нь цэргээс хөгжлийн бэрхшээлтэй болж халагдсан иргэд байсан.
2018 оны байдлаар батлан хамгаалах салбарт ажиллагсдын олонх буюу 65,2 хувь нь төвлөрсөн халаалттай тохилог орон сууцанд амьдардаггүй бөгөөд тэднээс 788 цэргийн алба алба хаагч, мөн тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр чөлөөнд гарсан 853 бэлтгэл офицер ахлагч нар орон сууцаар хангуулах, бас орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл ирүүлсэн байдаг.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд ажиллагсдын ердөө 17,1 хувь нь л өөрийн гэсэн орон сууцтай бол 17,7 хувь албан тушаалын орон сууцанд, 42,9 хувь нь галлагаатай хувийн байр гэрт, 13,3 хувь нь нийтийн болон хувийн түрээсийн байранд, 8,9 хувь айлтай хамт амьдардаг аж.
Албан тушаалын орон сууцанд амьдардаг 17,7 хувийн тодорхой хувь нь өөрийн гэсэн хувийн орон сууцтай БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын эзэмшилд нэртэй бусдад түрээслэгдэж тэдний ашиг хонжооны хэрэгсэл болж байна. Анги салбаруудын харьяа Албан тушаалын орон сууцны хүрэлцээ хангалтгүй учраас сургууль төгссөн залуу офицер ахлагч нар нийслэл болон томоохон хотуудад сарын 500-600 мянгаар, аймгийн төвүүдэд сарын 250-300 мянгаар, сумдын төвүүдэд 80-100 мянган төгрөгөөр байр түрээслэж байна. Түрээсийн мөнгөө түрээслэгчид урьдчилж бөөнөөр нь өгөхийн тулд цалингийн зээл авч байна.
Өнөөдөр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд албан тушаалын зориулалтаар баригдсан болон анхны буюу конторын зориулалтыг нь өөрчилж орон сууц болгосон нийт 2382 айлын албан тушаалын орон сууц байдаг боловч тэдгээрийн ихэнх нь барилгын насжилт өндөр, олон арван жил ашиглагдсанаас барилгын чанар, даац муудсан, төвлөрсөн дулааны ба бохирын шугамд холбогдоогүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй байшингууд байна. Дээрх 2382 айлын албан тушаалын орон сууцны 1036 нь нийслэл Улаанбаатар хот, түүний ойролцоо байрладаг цэргийн ангиудын хажууд байдаг.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 084 дүгээр ангийн албан тушаалын гэх байр эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон.Тэрхүү байранд амьдардаг ахлагч нар уг сууцаа үнэгүй хувьчлуулж дахин төлөвлөлтөнд оруулж өгөхийг хүсэж БХЯ, ЗХЖШ-таа олонтаа хандсан боловч эрхэм дээдэс генерал хурандаа нар өөрт нь ашиггүй тул хуруугаа ч хөдөлгөөгүй аж. Харин ч тус ангийн мэдлийн анхны буюу конторын зориулалтыг нь өөрчилж орон сууц болгосон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших байрнуудыг мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ашиглахыг хориглосон тул ойрын үед нураахаар болсон тул дотор нь амьдарч буй тус ангийн бага дунд тушаалын офицер ахлагч нар хаачихаа мэдэхгүй сууж байна.
Гадаадад энхийг дэмжих ажиллагаанд залуу офицер ахлагч нар явах гэж зүтгэдэгийн мөн олон дахин явах гэдгийн эцсийн зорилго бол анх удаа явж байгаа нь өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд зээлийн байрны урьдчилгаа мөнгө олох гэж, олон удаа дараалан явж байгаа нь зээлийн үлдэгдэл мөнгөө төлөх гэж л тэр. Аж амьдралаа дээшлүүлэх гэсэн тэдний хүслийг хясан боогдуулан явуулж байгаа сонгон шалгаруулалт нь авлига хээл хахуулийн нэгэн эх үүсвэр болж байна. БХЯ, ЗХЖШ-д нөлөө бүхйи албан тушаалтныг таньдаг нь сонгон шалгаруулалт явуулж байгаа этгээдүүдэд нөлөөлүүлж явдаг бол танил талгүй буюу биеийн тамирын шалгалтаа өгч чадахгүй, эмнэлгийн үзлэгээр ямар нэгэн өвчтэй болох нь тогтоогдсон нь үзлэг хийх эмч, шалгалт авах бүрэлдэхүүнд хээл хахууль өгч явж байна. Эмнэлгийн үзлэг хийх эмч нар, шинжилгээг хийх лаборант, хянах эмч, биеийн тамирын шалгалт авах бүрэлдэхүүн нь санаатай санамсаргүйгээр хангалтгүй дүн тавьж хясан боогдуулах замаар хээл хахууль авч байна. Мөн ажиллагаанд явах гэхээр дэмжээд өргөх танил талгүй, хахуульд өгөх мөнгөгүй олон офицер ахлагч ар гэрийн гачигдал нэрээр өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөж байрны мөнгө олж амьдралаа дээшлүүлэхээр харийн нутгийг зорьж байна. Цөөн тооны зарим офицер ахлагч нар ийм шалтгаанаар албаа хаяж сахилга хариуцлагаар халагдсан.
АТГ нь Авлигын эсрэг хуулийн заасны дагуу албан тушаалын орон сууцыг эрх мэдлээ ашиглан авах, улмаар Орон сууц хувьчлах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин хөнгөлөлттэй үнээр хувьчлуулах оролдлого хийх нөхцөл бий болсон Цэргийн орон сууц-2020 хөтөлбөрийн 2008-2015 онуудад ашиглалтанд орсон төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцыг одоо эзэмшиж байгаа офицер ахлагч нарт зах зээлээс хямд хөнгөлөлттэй үнээр хувьчилж олсон мөнгөөр дараагийн албан тушаалын орон сууц барих хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох заалтыг хүчингүй болгох санал боловсруулж эрх бүхий байгууллага болох УИХ, Засгийн газарт оруулах ёстой байсан юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан албан тушаалын орон сууцыг хувьчлуулахгүй байх бодлогыг хатуу баримтлан албан тушаалын орон сууцыг орон байрны нэн шаардлагатай алба хаагчдыг зөвхөн алба хаах хугацаанд нь л суулгах, журамд заасан чөлөөлөх нөхцөл бий болсон үед үл маргах журмаар сулладаг болгохыг хуульчлах шаардлагатай байна.
Захын тэнэг хэн бугай ч ойлгохоор илт мэдээжийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон Авлигын гэмт хэргийг шалгуулж шийдвэрлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Тохилог сууцтай бүү хэл “ариун цагаан хөдөлмөрөөр” олж авсан тансаг хаустай зарим генералууд тухайлбал дэслэгч генерал Ц.Бямбажав, хошууч генерал Б.Баярмагнай, З.Болдбаатар, бригадын генерал Г.Сайханбаяр, Н.Бямбадорж, Т.Дашдэлэг нарын 15 генерал Тэд бол ёстой нөгөө ЖДҮ-чдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн дуучин С.Жавхлангийн хэлдэгээр ширэн нүүрлэсэн алтан мөрдэстэнгүүд л бололтой.
П.Жаргалан, О.Нямчулуун, Д.Найданцэрэн, Д.Ганбаатар, Ц.Ганбат, Ж.Болдбаатар, С.Дашзэвэг, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Номт, Б.Эрдэнэбат, Р.Даваадорж, Л.Ганчимэг, Ц.Жавхланбаатар, Б.Бүрэнтөгс,Ч.Бат-Эрдэнэ нарын 50 хурандаа нар, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ, Б.Нарангэрэл нар ч тэдэнтэй өнгө ижил ажээ.
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгож 2008-2016 онуудад ашиглалтад орсон албан тушаалын орон сууцыг эзэмшигч нэр бүхий БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн нэр бүхий генерал хурандаа нарыг , бас эрхээ мэдлээ зориуд хэрэгжүүлэхгүй байж дээрх этгээдүүдэд давуу байдал бий болгосон Батлан хамгаалахын өнөөгийн сайд Н.Энхболд, түүний өмнөх сайд нарт эрүүгийн хариуцлага тооцох хүсэл зориг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт алга бололтой.
Авлигын эсрэг хуульд заасан хараат бус байх зарчмаа зөрчиж дээрх БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын этгээдүүдийн удирдлагад ажилладаг Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дамжаанд ажилтнуудаа үнэ төлбөргүй сургаж амаа үдүүлсэн Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгах хүсэлгүй байна.Тус байгууллага уг хэргийг шалгаад 15 генерал, 50 хурандаа нараас цөөхөн нь л уг байрандаа амьдардаг ихэнх нь хамаарал бүхий этгээдээ оруулсан, бусдад түрээслэсэн болох нь тогтоогдсон. Гэвч дээрээс дарамт ирсэн үү эсвэл жижиг зөрчил гэж үл тоосон уу энэ хэрэг тэгсхийгээд дарагдсан
.“Цогт тайж” кинон дээр Манжийн Амбагай цэцэн хаан хэлэхдээ ”Шагнах зүйтэй бол дайснаа ч шагна, яллах зүйтэй бол нөхрөө ч ялла” гэдэг. Түүн лүгээ адил сахилга хариуцлагыг дээшлүүлэх хууль зөрчих явдалтай тэмцэхээр шулуудсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгож 2008-2016 онуудад ашиглалтад орсон албан тушаалын олон орон сууцыг эзэмшсэн өөрийн курсийн анд БХЯ-ны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ-ын бусад генерал хурандаа нарт Эрүүгийн бус юм аа гэхэд ядаж ёсзүйн хариуцлага тооцно биз дээ.
Бид маргааш уг нийтлэлд дурдагдсан орон сууцны оршин суугчдын судалгааг бүрэн эхээр нь хүргэх болно.
А.Баярмаа
Зочин · 2020/04/28
Насаараа цэргийн албыа хаагаад авсан ганц өрөө байраа авахаар хүлээж суугаа ахмадууд байна. Тэдэнд үнэгүй өгөх хэрэгтэй. Эсвэл байрны мөнийг нь өгөх журамтай. Тэднийг байрнаас нь хөөгөөд гаргах юм уу. Асуудалд олон талаас нь ялгаж салгаж хандаарай. Олон удаа байр авсан хүмүүстэйгээ жич тэмцэнэ биз ээ. Үр хүүхдүүхддээ ч өвлүүлэх хөрөнгөгүй ядарсан олон ахмадууд бий.
Zochin · 2020/04/24
Ontsgoin badral gej altan mordostei hun bas idej uulaa gwed shuuh ATG-r yavaad baisan daa
Irged · 2020/04/23
Эдний гэнэрал гэж юу байхав. Нохойн бааснууд
Зочин · 2020/04/23
Генерал А.Ганбат нэг иймэрхүү балай авилга арын хаалгыг алга болгох гэж тэмцээд шахагдсан ш дээ? Нэг цэргийн алба хаагч 3-аас дээш явахгүй гэсэн журам гаргаад овоо нэг шудрага ажиллах гэсэн чинь шахаад гаргачихсаан. Ямар сайндаа л Исмэд сайд Ц.Нямдоржоос эхлээд элдэв балай юм яриад гуцаад байхав дээ.
Зочин · 2020/04/23
Хоохдойн Батсайхан яаж бичихэв дээ? Өөрөө баахан юм хусчихсан хүн ингэж бичнэ гэж юу байдын.
Zocnin · 2020/04/23
Enehvv niitleliig Burtud ajillaj bsan Hoohdoi Batsaikhan bicnsen snv
зочин · 2020/04/23
Н.Энхболд бол ёстой өөрийн байр суурьгүй, бөөрөнхий, албатаа хамгаалах, дэмжих байтугай, өөрөөсөө бхүхнийг холдуулж, зорилтой шийдвэр гаргаж чадахгүй, ёстой нуль сайд
erdene · 2020/04/23
Yaj tootsoh ve? Suuliin ueiin saiduud tsergiin alba gej yu baidag bilee? Medeh hun bhgui. Tsergiin undur bolovsrol ezemshij amidrald orson jinhene tsergiin alban haagchiig doosh hiij 1 udur alba haaj uzeegui said tomliod bhaar ene salbar uudtei hugjih n yu l bl!!!
Зочин · 2020/04/23
БХЯ-нд сайн ажиллаж байгаа нэг ч генерал, хурандаа байхгүй. Хошууч генерал А.Ганбат ЗХЖШ-ын даргаар томилогдоод ажлаар шахаад дэг журам тогтоох, эмх цэгцтэй болгох гэж үзсэн чинь хоёрхон сар болгоод жалаас нь чөлөөлчихсөн. Ийм байж хэрхэвч болохгүй. Тэд эх орон, эгэл цэргүүдээ боддоггүй. Зөвхөн цол нэмэх юмсан, орон сууцтай болох юмсан бодол санаанд хөтлөгдөн явж байна.
Зочин · 2020/04/23
Дандаа л Ардчиллын алтан мөрдэстөнгүүд л байна.Элбэгдоржийн зах замбараагүй олгосон генералуудын хэсэг нь
М Энхболд · 2020/04/23
ТНБД Батбилэг бригадын генерал маш сайн ажиллаж байна.