Малайз цагдаа монгол эмэгтэйчүүдийг нийт есөн удаа хүчиндэж, зодож дарамталжээ
2020/05/04
Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн цагдаагийн офицерыг бусдын биед зөвшөөрөлгүй халдсан, албан тушаалаа ашиглан хүн хулгайлсан гэх үндэслэлээр шүүж, үндэслэл тус бүрт 10 мянган ренгитийн барьцаа төлөх нөхцөлтэйгөөр батлан даалтад гаргасан билээ.
Тэгвэл түүний үйлдсэн хүчингийн гэмт хэрэгт холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болж, Хазрулыг албан тушаалаа ашиглан бусдыг хүчиндсэн гэх үндэслэлээр шүүлээ. Улмаар түүнд оноосон батлан даалтын барьцааны хэмжээг 27 мянган ренгит болгон нэмэгдүүлж, албан үүргээс нь түдгэлзүүлсэн юм. 30 настай цагдаагийн ажилтан Хазрул Хизхам Газали нь PJ Luxe Boutique гэх зочид буудалд дөрөвдүгээр сарын 10-ны өглөөний 10:00 цагаас эхлэн 11-ний өдрийн оройн 20:00 цаг хүртэл 20 настай эмэгтэйг зургаан удаа, 36 настай эмэгтэйг хоёр удаа хүчиндсэн байна.
Хэрэгтэн энэ үйлдлийнхээ дараа 20 настай монгол эмэгтэйг өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан дахин хүчиндэж, биед нь гэмтэл учруулжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол хэрэгтэн ташуурдуулахаас гадна 10-30 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Түүнээс гадна тэрбээр хурдны замаар зорчихдоо өөр хүмүүсийг хохироож, хүч хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдэлд нь ташуурдах болон 10 жилийн хорих ял төлөвлөж байна. Тус улсын The star сайтад тавигдсан гэмт хэрэгтнийг шүүх танхимд ирж буй бичлэгээс өөрийн үйлдэлдээ огтхон ч гэмшихгүй байгаа байдлыг нь харж болно.
Тэрбээр сэтгүүлчид рүү даллаж, зураг авахуулахдаа инээмсэглэж байснаас гадна эрхий хуруугаа гозойлгож байв. Хазрул өмнөх шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн юм. Улсын прокурорын орлогч Аснави Абу Ханипа гэрчүүдийг дарамталж болзошгүй тул Хазрулыг батлан даалтад гаргахгүй байхыг хүссэн. Харин Хазрулын өмгөөлөгч гэрчүүд хамгаалалтад байгаа тул асуудал үүсэхгүй хэмээн заргалдсан байна.
Мөн “Миний үйлчлүүлэгч өмнө нь оноосон барьцаа болох 20 мянган ренгитийг найз нөхөд, гэр бүлээсээ зээлж, хэдийн төлсөн. Тэр өнөөдөр шүүх хуралд өөрийн хүсэлтээр ирсэн. Энэ нь түүний үнэнч байдлыг харуулж байна. Батлан даалтын хэмжээг байж болох хамгийн бага үнийн дүнгээр тогтоох хэрэгтэй” хэмээжээ.
Засгийн газрын мэдээ сонин
Зочин · 2020/05/05
Ял нь багадаад байгаа бол өөрөө очоод буудаад алчих л даа
Зочин · 2020/05/05
Монгол эмэгтэйчүүдийг цэвэр ичимтгий энээ тэрээ гээд л байдаг гэтэл шийдвэр гаргадаг түвшний ажилд эмэгтэйчүүдийг томилох хэрэгтэй гэх мөртөө өөрсдөө гишүүн сайд болох санаатай ЖЕНДЭР гэх үг үгэлсэн Занаа мэт авгай нар өдөр бүр ТВ-ээр эмэгтэйчүүдийн төлөөлөл гэх эмстэй хамтран ярьсаар эмэгтэйчүүд эр хүнээс илүү эрхтэй эр хүн чи бол хог гадаад хөгшин эртэй суувал жаргана гэж сурталдсаар монгол эмэгтэйчүүд ийм хандлагатай болцон гэж боддын
хүннү · 2020/05/05
Монгол хүүхнүүд малайз эрээр “цохиулах” гэж тийшээ цуваад байна уу? Цаадуул чинь зүгээр “жаргаахгүй” зодож байж дур ханадаг “гаж хүмүүс” юм байна. Дараа явах хүүхнүүд үүнийг сайн анхаар... бас нүдүүлчив. Малай эрчүүд хүүхэн “цохихдоо” зодож дүдэж байж удаан дур тавидаг онцлогтой хүмүүс гэдгийг мартав. Ерөнхий сайд нь хүртэл тийм гэсэн.
зочин · 2020/05/04
Үхсэнээ хийж доншуучилж явдаг шаарнууд вэ хохь нь гээд хэлчье.
Зочин · 2020/05/04
malaiz bythgui gazar ym bish uuuuuuu
Зочин · 2020/05/04
Малайзчууд ч бүтэхгүй хүмүүс юм. Манай хүүхнүүд малайз явах дотой юм. Тэнд очоод л алуулах юм, хүчиндүүлэх юм, зодуулах юм. Яачихсан хүүхнүүд вэ? 7 удаа “цохиулсан” байна ш дээ. Муу хогнууд зүгээр л “цохино” биз нүдээд байхдаа яадаг юм.
Зочин · 2020/05/04
Iim buzar bulai uls oronruu bitgii yavaache ..yuugaa bodoj buudalru dagaj ordog bnaa..boduul nutag butsahaas aij tohiroltsohgel orson ni buruugar ergee biz..trnees gegeen sagaan odor 2 emegteig nuusaar hucheer buudalruu oruulah bolomjgu..ene pzdaag odoo 20n jil suulgana biz..ter huuhnuud tsaashid yaaj amid yavna hetsuma neere
Зочин · 2020/05/04
Манайд хүчин хийхлээр 2 жил өгөөд байгаа юм биш үү