Х.Тэмүүжин огцрохгүй, огцруулахгүй
2014/04/08
Гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэрбээр Х.Тэмүүжинг огцруулах шалтгаанаа хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүйн дээр Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй байна хэмээн тайлбарласан юм.
Үүнээс үүдэн өмнө нь Эдийн засгийн болон Сангийн гэсэн хоёр ч сайдаа суудалд нь авч үлдсэн Засгийн газар болон эрх баригч нам энэ удаад ямар шийдвэр гаргах бол гэсэн асуулт үүсч байна. Гэхдээ хариулт нь тун амархан. Мэдээж Х.Тэмүүжин огцрохгүй, огцруулахгүй. Өчигдөр ч гэсэн огцруулахгүй гэдгээ тойруугаар илэрхийлчихсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл хоёр хоногийн өмнө өргөн барьсан О.Баасанхүүгийн тогтоолын төслийн асуудлыг өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй юм.
Огцруулахгүй байх шалтгаан нь салбарын болоод Засгийн газрын нэгдсэн бодлого. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин огцорбол түүний эхлүүлсэн хууль, эрхзүй, шүүхийн шинэчлэл хаашаа эргэх вэ, бас хаана зогсох вэ, хэн үргэлжлүүлэх вэ гээд маш олон толгой өвтгөсөн асуудал хууль хэрэгжүүлэгч байгууллагад тулгарна. Тэгээд ч эрх баригчдын хамгийн их дэмжиж байгаа Засгийн газрын гишүүн нь Х.Тэмүүжин болчихоод байгаа. УИХ-ын намрын чуулганы хуралдааны явцад ч энэ нь харагдсан. Тодруулбал, 2014 онтой золгоход их хурлаар зургаан бие даасан хуулийг баталсан байсан бөгөөд түүний дөрөв нь Засгийн газраас буюу сайд Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийн төсөл байсан юм. Хэрвээ тэр чадваргүй, олонх түүнд “дургүй” байсан бол оруулж ирсэн хуулийн төслийг нь тийм амархан батлахгүй байх байсан биз ээ.
Хаврын чуулганд ч хууль, шүүхийн шинэчлэл үргэлжилнэ. Мөрдөх алба байгуулагдана, Гэмт хэргийн тухай хууль өргөн баригдана. Өөрийг нь огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан өдөр ч гэсэн Х.Тэмүүжин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Огцрохгүй, огцруулахгүй гэдгээ ч өөрөө мэдэж байх шиг.
Одоо тэгвэл О.Баасанхүүгийн тухай ярья. Нэг талдаа О.Баасанхүү өөрөө олонх Хууль зүйн сайдаа огцруулахгүй гэдгийг мэдэж байгаа. Гэсэн ч нийгмийн анхаарлыг татах, Засгийн газарт цочроо өгөх зорилгоор тогтоолын төслийг өргөн барьсан байж болох. Нөгөө талдаа энэ үйл явдал нь тэдний дунд гарсан хэрүүлийн бяцхан цог хэрхэн гал болж буйг илтгэж байна.
Бүр цаашлаад О.Баасанхүүгийн явуулж буй энэхүү үйл ажиллагаа Ц.Нямдоржыг хууль зүйн сайд байхад түүнтэй “тэмцэж” байсан шинэ гишүүн Х.Тэмүүжинг ч санагдуулж эхэллээ. Тэр үед Х.Тэмүүжинг хэн ч одоогийн Хууль зүйн сайд болно чинээ бодоогүй байсан биз ээ. Өөрөөр хэлбэл О.Баасанхүү Х.Тэмүүжингийн Ц.Нямдоржид хэрэглэж байсан аргыг одооноос өөрт нь хэрэглэж эхэлжээ.
Гэхдээ дахин хэлье. Тэр энэ засгийн үед лав огцрохгүй. Яагаад гэвэл сайд болоод эхлүүлсэн “том” шинэчлэл нь түүнийг Засгийн газрын баттай гишүүний нэг болгосон.
Б.Ням
Зочин · 2014/04/11
Baasanhuud xzsd boloh bolovsrol zorig zurh bhguig bi medne temuujen hiih zuilee hiigeed ard tumendee haruulaarai amjilt humuusee ur dun c***al shuu
Зочин · 2014/04/11
Baasanhuud xzsd boloh bolovsrol zorig zurh bhguig bi medne temuujen hiih zuilee hiigeed ard tumendee haruulaarai amjilt humuusee ur dun c***al shuu
Зочин · 2014/04/11
Baasanhuud xzsd boloh bolovsrol zorig zurh bhguig bi medne temuujen hiih zuilee hiigeed ard tumendee haruulaarai amjilt humuusee ur dun c***al shuu
baagi · 2014/04/09
****-huu yag said bolj haragdaach.
baagi · 2014/04/09
****-huu yag said bolj haragdaach.
zochin · 2014/04/09
Baasanxvv bid 2 yag l said bolj haragdaach, bolloo gehed chadaj haragdaach gadna terh ni arai eer ****aas yaaaaag chavganc shdeeeeeee
Зочин · 2014/04/09
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 2 jil.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag