Ерөнхийлөгч МАН-ыг яллаж, АН-ыг өөгшүүлэв
2013/04/07
Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлтийг маш “сонирхолтой” болголоо. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа нэр дэвшигчийнхээ хувиар, Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацааныхаа сүүлчийн үг хэлэх боломжийг ашиглан магтаал, зэмлэлийг хослуулан “үглэв”.
Ээрч муурч, түгдрэлгүй, цаас харж уншилгүй, ёстой л эртнээс бэлдсэн илтгэлээ тавьж байгаа төрийн тэргүүн шиг байв. Ерөнхийлөгчийн үгнээс авах юм ч байсан, хаях юм ч байсан. Харин нэлээд “асуудалтай” үгсийг амнаасаа унагасан нь МАН-ынхан голдуу сөрөг хүчнийхэнд таалагдсангүй.
Болж бүтэж байгаа гэсэн бүхэн нь МАН-ынхны эгдүүцэл дургүйцлийг хүргэж, чуулганы танхимыг хаяж гарахад хүргэсэн. “Хорхойтсон баавга шиг аашилдаг нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна” гэдгийг МАН-ынхан өөрсөд дээрээ тусган авч нэлээд эмзэглэх шиг болсон. Ерөнхийлөгч МАН-ын хорхойтсон баавгайнууд гэж хэлээгүй л дээ. Гэхдээ л МАН-ын харьяалалтай нөхдүүд “аавын хаалга” татах нь ихэсч, хууль цагдаагаар шалгуулах нь олширсныг, олонхи нь хэлгүй дүлий мэт болцгоосныг хэлсэн байж болох. Тэднийг шүүж, буруутгаж, зохих ял шийтгэлийг нь оноож байгаа хууль шүүхийнхнийг шударга сайн ажиллаж байна гэсэн нь МАН-ын болоод даргаа аварч чадахгүй байгаа МАХН-ынхны хувьд загатнасан газар нь маажих шиг болов. Яг энэ үгийг хэлэхтэй зэрэгцэн МАН-ынхан чуулганы танхимаас гарч явсан. Тэднийг харж хэсэг дуугүй зогссон Ерөнхийлөгч “Дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид шударга ёсны өрнөлийг зогсооно гэвэл санааны гарз” гэсэн сануулгыг өгсөн.
“Арван цэцэрлэг барьчих мөнгө нэг авилгачийн холын хамаатны данснаас гарч ирж байна. Ахмадуудын тэтгэврийн мөнгийг бүтэн улирлаар тавьж өгөх мөнгийг хэсэг этгээдүүд иргэдээсээ дээрэмдсэн нь илэрч байна. Болохгүй, хориглолоо гээд байхад л ашигт малтмалын лицензийг олон арваар нь олгочихсон, зарчихсан байна. Хавар худалдах нөөцийн махыг хэдэн арван машинаар нь муудсан, хөгцөрсөн махаар сольчихсон байна. Төр ийм хүмүүсийн толгойг илэх гэж үү” гэсэн. Тэр хэн хэнийг хэлэв. МИАТ-ийн мөнгө угаасан хэргийн гол эзэн Ч.Хоролсүрэнгийн эхнэр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын холын хамаатан. Түүний данснаас төдий хэмжээний мөнгө гарсныг, Сангийн сайд асан Д.Хаянхирваа сонгуульд ялахын тулд иргэдийн тэтгэврийн мөнгийг гаргасныг, АМГ-ын дарга асан Д.Батхуяг хууль зөрчсөнийг хэлсэн хэрэг.
“Хулгай нь илчлэгдсэн, илчлэгдэж байгаа этгээдүүд зүгээр сууж байна гэж бодож байна уу. Тэд амь тэмцэж байна. Тэд хорихоос мөнгөө, гар хөлөө удирдаж байна. Тэд бүгсэн газраасаа бүхнийг зохицуулж байна. Хуулийн байгууллагын ажилтнуудыг мөнгөөр ч, өнгөөр ч дарамталж байна. Хэргийнх нь анатомийг ярьсан хэвлэлийнхнийг хүртэл айлган сүрдүүлж байна. Тэд боломж хүлээж байна. Эргэж сэргэх тухай ярилцаж, төлөвлөж, бас хөдөлж байна. Тайвширч болохгүй. Өглөө бүр үүнийг санаж босох ёстой” гэж хэн нэгэнд зориулсан хатуу үгийг чулуудсан. Хэнд зориулагдсан үгэн сум болохыг төвөггүй тааж болно. Тэр Н.Энхбаяраас ингэтлээ айсан хэрэг үү, аль эсвэл хууль шүүхийнхэнд “Түүнд зөөлөн хандаж болохгүй шүү” гэдгийг сануулав уу.
Товчоор хэлбэл, Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр хэлсэн үгээрээ өмнөх парламент, засаглалын бодлогыг “үхтэл” нь муулав. Хүний амийг тоодоггүй ёрын бодлого газар сайгүй байсныг энэ засгийн өнгөн дээр цэгцэлж байгаа гэнэ. ЦЕГ-аас гаргасан мэдээллээр өнгөрсөн оныхтой харьцуулбал гэмт хэргийн улмаас нас барсан хүний ганцхан сарын дотор 200-гаар нэмэгдсэн баримт хүний амийг тоодог засгийн бодлого гэж бодохгүй байна. Ерөнхийлөгч ерөнхийдөө АН-ынхныг тэнгэрт тултал магтаж, сөрөг хүчнийхнийг газар дор ортол нь мууллаа. АН-ынхан төрийн албыг төрлийн алба болгож байгааг, бүтэн жил гараараа бус амаараа ажилласныг, ардчиллын зарчмаасаа ухарч байгааг, хааж боох, хязгаарлах, хураах зарчмаар ажиллаж байгааг, өрсөлдөгчөөсөө өс хонзонгоо авч байгааг нь хэлж чадсангүй. Үндсэн хууль зааснаар Ерөнхийлөгч ард түмнээ хагаралдуулагч биш эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Харин хаврын чуулганы нээлтийг далимдуулан сөрөг хүчин рүүгээ хэтэрхий дайрчихлаа. Ерөнхийлөгч шударга байна, гоё үг хэллээ гэж бодох нэгэн байгаа ч олонхи Ерөнхийлөгч сонгуулийнхаа сурталчилгааг чуулганы танхимын индрээс эхлүүлчихлээ гэж байна. Ерөнхийлөгчийн үг МАН-ыг яллаж, АН-ыг өөгшүүлэв. Тэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/04/23
n e g t a l i i g b arimtlhaa boliosoi a r d c hi l s a n n a m r u u d a i r s an ni itlel bichhii
Зочин · 2013/04/23
dgiogiinhon chine dandaa neg t**iig harj bichdeg humuus shigdee ardchilsan namruu dairsan neg t**iig barimtlhaa boliosoo
Зочин · 2013/04/09
Iim zyi yg bdag gej sonsoogyi yum bndag zargachaa
uvgun zargach · 2013/04/08
nohoin baas nohoin baasandaa hairtai gej neg ardiin zuir ug bdag yum daa
Зочин · 2013/04/07
ard tumen uhaantai mongold yamar gants hun bgaa bish zaaval nh hurald suudaltai neg nam huniig devshuuldeg ene gajig sistemiig halah san ene d l ene met humuus tom yariad yu ch hiihgui bj dahin ih tom mest ruu zutgeed bna sh de ard tumnii ev negdliig ilerhiilegch bolhoos AN IIN ERONHIILOGCH bish shuu de uuniig l medej bmaar yum