Сайн байна уу. Би нөхрөө зүгээр л архидаад амьдралаа алдах нь гэж бодоод яаж ийгээд засаад авна гэж боддог байлаа. Утсаа салгаад л 4, 5 хоног алга болдог тэгээд шартаж үхэл алдсан юм л ирдэг байсан.

Тэгсэн чинь нэг охин нүдээ оруулахгүй, ам хамраа оруулаад унтаж байхад нь цуг хэвтэж байгаа зургаа дараад явуулжээ. Тэгээд өмнөөс мсж бичиж бас залгаж байна. Чамтай амьдрах хэцүү байдаг,  хүүхдүүдээ бодоод л хамт амьдарч байна би тэрэнд хайртай зайлаад өгөөч энээ тэрээ гээд нөхрийн утаснаас. Нөхрийг унтсан хойно нь л бичсэн юм шиг байгаа юм. Тэгээд болоогүй шөнө дунд 2, 3 залгасан байсан. Тэгээд бас ахад нь .... байна аа гэртээ харихгүй үгэнд орохгүй байна нтр гээд видео колл хийсэн байгаан. Би Сайндаа ч биш шөнө дунд болохоор дуудлагыг нь мэдээгүй өнгөрөөсөн.

Нөхөртөө тэр зураг мсжүүдийг нь явуулсан чинь сийндээд зүгээр л таг, өмнөх шигээ л утсаа ч авахгүй гэртээ ч ирээгүй. Юу гэсэн үг вэ. Яах ёстой вэ. Өөрөө бол биш гэдгийг бат мэдэж байгаа. Өөрийх нь үгийг сонсох хэрэгтэй юу. Зөвлөөч.