"Гэгээн муза-11" наадмын "Дуулалт" жүжгийн төрөлд нэр дэвшигчид тодорчээ
2014/04/11
"Гэгээн муза-11" наадамд нэр дэвшүүлэх комиссын нэгдүгээр шатны үзлэг УДЭТ-ын тайзнаа болж өндөрлөлөө. Үзлэгийг Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, урлаг судлаач Д.Батсайхан нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр явуулж, наадамд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрийг дэвшүүлсэн байна.
Дуулалт жүжгийн төрөлд:
1. “Ван хүний үр” жүжгээс Шилдэг найруулагч номинацид Б.Мангалжав
2. Шилдэг зохиолч номинацид Д.Төрбат
3. Шилдэг хөгжмийн зохиолч номинацид В.Боролдой
4. Шилдэг эрэгтэй гол дүр номинацид жүжигчин Ц.Одсүрэн-Да данжаадын дүрээр
5. Шилдэг эмэгтэй голд үр номинацид Г.Гантуяа-Хатны дүрээр
6. Шилдэг туслах эмэгтэй дүр номинацид Б.Ариунчимэг-Ялгуун гоогийн дүрээр тус тус нэр дэвшихээр болжээ.
Театрын урлагийн чансааг тодорхойлдог “Гэгээн Муза-11” наадам ийнхүү дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшигчдээ тодруулж зарласан юм.
Д.Ана