Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг яруу найрагт мөнхлөн үлдээх, гал сөнөөгч, аврагчдын алдар гавьяат үйлсийг алдаршуулах, нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчдын бахархалыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдааныг зарлаж байна.

            Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараахь шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-       Уралдааны урьдчилсан шалгаруулалтад оролцогч бүр 1 шүлэг ирүүлнэ.

-       Шүлгийн хэлбэр ямар ч байж болох бөгөөд агуулга нь онцгой байдлын алба, гал сөнөөгч, аврагчийн мэргэжлийн онцлог, гавьяат үйлсийг сурталчилж алдаршуулсан байвал зохино.

-  Урьдчилсан шалгаруулалтаас шалгарсан 21 уран бүтээлч нь 3 шүлэг бэлтгэж ирнэ.

Шүлгийн сэдэв:

1-ийн даваа. Чөлөөт сэдэвтэй

2-ын даваа. Эх орны сэдэвтэй

3-ын даваа. Онцгой байдлын албаны сэдэвтэй байна.

Бүтээлийг ирүүлэхдээ дараах мэдээллүүдийг заавал хавсаргасан байна. Үүнд: Овог нэр, мэйл хаяг, холбоо барих утасны дугаар.

            Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байр, үзэгчдийн байр шагнал тус бүр нэгийг шалгаруулж дараах урамшууллыг олгоно.

 I байр нэг – Өргөмжлөл, 1 000 000 төгрөг

II байр нэг – Өргөмжлөл, 500 000 төгрөг

III байр нэг – Өргөмжлөл, 250 000 төгрөг

Тусгай шагнал нэг – Өргөмжлөл, 100 000 төгрөг

Үзэгчдийн шагнал нэг — Өргөмжлөл, 100 000 төгрөг

Уралдаанд ирүүлэх материалыг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газарт гэсэн хаягаар /шуудангаар болон өөрийн биеэр, цахим d_byambatsogt@nema.gov.mn хаягаар/ ирүүлнэ.

            Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.nema.gov.mn сайтаас болон 263551, 263546 утсаар лавлана уу.