Гадаадад орогносон Ч.Сайханбилэгийн асуудал хаана замхарах бол
2020/07/20
Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдан, Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахдаа хүрээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө АНУ-д байсан хэвээр байгаа.
Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон ба 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсад ирэх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Ч.Сайханбилэг дээрх хугацаанд багтаж ирээгүй бөгөөд нэгдүгээр сарын 23-ны өдөр “Амстердам Партнерс” Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газраас түүнийг өмгөөлөхөөр болсныг зарласан байдаг.
Түүний хувьд хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл нь З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа өгөх үеэр сэтгүүлчдэд Ч.Сайханбилэг гадаад иргэн болох хүсэлт таввж яваа сурагтай гэх үг хэлсний дараа дараах зүйлсийг цахим хуудаснаа бичиж байсан юм.
Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ хэмээж байсан ч тэрбээр өдийг хүртэл сураггүй байна.
Харин түүнийг эртний найз, хамтрагч С.Баярцогт өнгөрсөн баасан гарагт болсон шүүх хурлаар 10 жилийн ял сонссон билээ.
ЗОЧИН · 2020/07/20
Хэн нэгнийг буруутай буруугүйг юу хийснийг ч мэдэхгүй байж магадгүй таних ч үгүй байж магад хүний мууг үзэхдээ дуртай муу муухай зүйлд дуртай хүмүүс хэн нэгнийг муулж хэлсэн чинь өөрт чинь л муугаар нөлөөлж мэднэ шүү.
зочин · 2020/07/20
Новшийг бариачээ.
Зочин · 2020/07/20
Ene neg bertegchin umnuusuu baakhan khuniig zolioslokh shiv dee, hugiin amitan gej saihanbileg shig huniig l helne
даан ч дээ · 2020/07/20
хүний мууд яасан их дуртай юм бэ хүний амьдралд юу ч тохиолдож болноо өөрт чинь ч тохиохыг хорвоо мэдэхгүй ер нь хэнээс юунаас болсоныг тэр хүн зөвхөн өөрөө л мэднэ ш дээ
зочин · 2020/07/20
Чамайг мөлхүүлээд эх оронд чинь авчирнаа хараарай чи.Үүх түүхтэй ард түмэнийг доромжлоод цагаачдаар дүүрсэн хүний нутагаас яаасан том дуугардаг бацаан бэ чи.