Зулай зулайгаа гишгэж төрсөн  ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан. Тэр хар өдөр бол 2010 оны дөрөвдүгээр сарын 23 байлаа. Хэлж бус хийсч ирдэг өвчинд ихрийн өрөөсөн сайхан хүүгээ алдсан эхийн сэтгэл эмтэрч, ах дүүс, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь уй гашууд автсан юм. Хүний хорвоогоос үүрд одсон ихрийн өрөөсөн, эдүгээ 34 настай цэл залуу, хоёр хүүхдийн аав  Ц.Мөнхбат өнөөдөр үхэл, амьдралын заагт амь нэгтэй ихрийг нь аваад явсан өнөөх хөнөөлт өвчин хаалгыг нь тогшилгүй орж ирчихээд авч явахаар чангааж байна. Тэрбээр элэгний цирроз өвчтэй болсон гэдгээ хоёр жилийн өмнө мэдсэн тул бүхий л аргаар эмчилж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн, ачит эхээ хайрлаж, халамжит ханиа түшиж, охин, хүү хоёроо өсгөн хүмүүжүүлсээр ирсэн.

Ц.Мөнхбат нь ШУТИС-ийн Барилгын Инженерийн сургуулийг 2005 онд интерьер дизайнер мэргэжлээр төгссөн бөгөөд баг, хамт олон зохион байгуулж барилгын дотоод засал хийж ур ухаан, уран гараа гайхуулж явдаг нэгэн. Гэтэл тэр ажилсаг хөдөлмөрч ханагар эр аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөж хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Түүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон.  Энэхүү эмчилгээг энэтхэг эмч нар манай улсад ирсэн юм. Өвчтөнд тус, амь болж элэгнийхээ талыг өгөх донор ч олдлсонд баяртай байгаа.

Гагцхүү элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй. Яаралтай эмчилгээ, мэс засалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай, түүнийг олж, бүрдүүлж л өвчтэй хүнээ аврах тул ар гэр, ах  дүүс, найз нөхөд нь энэрэнгүй сэтгэлт элэг нэгт монгол түмэндээ хандаж тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүссэн.

Тэгвэл Ц.Мөнхбатын эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг "Зохиолын дуучдын" нэгдсэн  "Мөнх хос зүрх" тоглолт энэ сарын 16-ны 19:00 цагт Монгол бөхийн өргөөнөө болно.

Уг тоглолтонд МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Н.Чулуунцэцэг, МУГЖ Н.Амгалан, МУСТА Д.Баасанжав, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА О.Хүрэлбаатар, МУСТА Д.Наранхүү, Дуучин Б.Болд, Э.Чулуунцэцэг, Ч.Алтантүлхүүр, "Ньюанс" хамтлаг, "Parody" хамтлаг, Циркийн үзүүлбэрээс бүрдсэн сайн үйлсийн төлөө нэгдэн ая дуугаа өргөнө.

Ц.Мөнхбатад туслахыг хүсвэл түүний дүү Ц.Ганболдтой 88195383, 99834783,88308764,91100195 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Ц.Мөнхбатын хандивын данс: Хас банк:80117649, Худалдаа хөгжил-458030274. Эгч Д.Дулам Хаан банк: 542 917 9213,  Голомт банк:1205052545, Төрийн банк:102600020562,  Жич:Биеийн байдлаас шалтгаалан эгчийнхээ нэр дээр данс нээсэн.

Мөн сайхан сэтгэлт та бүхэн 150120 дугаарт G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас сэтгэлийн дэм хайрласан үгтэй мессеж илгээх эсвэл хоосон мессежийг явуулж 300 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.

Энхрий бяцхан 2 үрсийн минь элэг бүтэн амьдралыг

Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ.