“Давхар дээл”-ний талаар судалгаа явуулж байна
2014/04/13
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа УИХ-ын 17 гишүүн сайдын албыг давхар хашихгүй, “давхар дээл”-ээ тайлах эсэх тухай санал хураалтын талаар иргэд ямар байр суурь, үзэл бодолтой байгааг тодруулах зорилгоор Стратеги Академи олон нийтийн дунд экспресс судалгаа явуулж эхэлсэн байна.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 10 аймгийн нийт 10 000 хүнийг хамруулан явуулж байгаа бөгөөд судалгааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ирэх долоо хоногт танилцуулна гэж Стратеги Академийн албаны эх сурвалж мэдээллээ.