УИХ дахь бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.  Учир нь уг хуулийн төслийг хэлэлцэхийн тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж тус бүлгээс үзэж байгаа гэв.

Үндсэн хуулинд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллана гэж заасан байдаг тул эхлээд энэ заалтад өөрчлөлт оруулж, хасч байж дараагийн асуудлыг хэлэлцэх ёстой юм байна.

Тиймээс бие даагчдын бүлэг тус хуулийг хэлэлцэх эсэх талаар эсрэг саналтай байгаагаа ийн илэрхийллээ. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаагүй байж "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ ч мөн дуулгалаа.

Улсын төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагдаад буй барилгуудын 70 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сурагчдын дотуур байрны барилга байгаа учир санхүүжилтийг нь өгөөд цааш үргэлжлүүлэх ёстой гэсэн бодолтой байгаа хэмээн Бие даагчдын бүлгийнхэн байр сууриа илэрхийлэв.

Х.Даваа