“Сэрүүн хасын нууц” жүжгийн халтын тоглолт эхэллээ
2014/04/13
Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглогдож байгаа билээ. Тайзнаа 14 хоног тавигдах уг бүтээлийн хаалтын тоглолт өнөөдрөөс эхэлж байгаа юм байна.
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа анх тавьсан бөгөөд найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллаж, гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, жүжигчин Н.Ялалт, Т.Бархүү, “Х-Түц” продакшны уран бүтээлчид, урилгаар МУГЖ Ш.Дэлгэржаргал, МУАЖ Н.Сувд нар урилгаар тоглосон юм.
Хайрын үнэ цэнэ, амьдралын эрээн барааныг харуулах уг жүжиг энэ сарын 20-ыг дуустал гарах бөгөөд үзэгч та ы үзэж амжаагүй бол яараарай.
Т.Энгүүн