​Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа билээ. Энэ сарын 09-нөөс найруулагч Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” эмгэнэлт, инээдмийн жүжгээр эхэлсэн  долоон найруулагчийн  дараагийн давалгаа энэ сарын  23-ны өдрөөс эхэлнэ. Тодруулбал найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжиг  энэ сарын 28-ны өдрийг хүртэл тавигдана.

МУАЖ  С.Сарантуяа,  СТА Т.Хулан,  СТА Амгаланбаатар, СТА Цэрэнболд,  жүжигчин  Б.Тамир нар  оролцон тоглож байгаа энэхүү жүжгийн  бэлтгэл ажил амжилттай явагдаж байгаа юм.

Эхийн хайрыг мэдрүүлэх  энэхүү гайхалтай  уран бүтээлд ажиллаж байгаа уран бүтээлчдээс ярилцлага авч  уншигч та бүхэндээ хүргэх болно.

А.Баярмаа