Оффисын хэрэгцээг нэг дороос санал болгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2014/04/13
2014 оны 4 сарын 11. Улаанбаатар хот. Салбартаа тэргүүлэгч ITZone, Анун, Ю-Тийм компаниуд хамтран албан тасалгааны тавилга, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгслүүдийг нэг дороос санал болгох “Office Solutions Partner” цогц үйлчилгээний хөтөлбөрөө танилцуулах үйл ажиллагаа Анун төвийн байранд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний эхэнд ITZone компаниас Еnterprise Solutions Center буюу Энтерпрайз шийдлийн нэгдсэн төвөө танилцууллаа. Тус төвд дата центрийн шийдэл стандарт, мониторинг центрийн шийдэл, хяналтын камер, галын дохиолол, оффис болон гэрийн ухаалаг системийн шийдэл, дүрст хурал, програм хангамжийн нэгдсэн систем зэрэг дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг бодитоор туршин, судлан үзэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой болсон байв.
Үүний дараагаар Анун компанийн албан ёсны түнш Германы Сэдас (Sedus) компанийн Экспорт хариуцсан захирал Өлф Вэйнэрт нь “Бүтээмж нэмэгдүүлэхэд оффисын орчин нь ажиллагсдад хэрхэн нөлөөлдөг талаарх “Place 2.5” танилцуулга, Италийн Синетика (Sinetica) компанийн Азийн бүс нутаг хариуцсан захирал Гиусэп Силвэстрин нь оффисын тавилгын чиг хандлагыг тус тус танилцууллаа.
Харин Ю-Тийм компани нь бичгийн хэрэгслийн Францын алдарт “Lexon” брэндийн Монгол дах албан ёсны төлөөлөгч бөгөөд тус арга хэмжээнд технологи болон материалын ялгаатай байдал, баталгаатай найдвартай хэрэглээ, өнгөний цогц шийдлээрээ онцгой ялгардаг Lexon –ийн 2014 оны коллекцуудаа танилцуулсан байна.
Ийнхүү ITZone, Анун, Ю-Тийм компаниуд нь хамтран ажилласнаар оффисын тавилга, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгсэл зэрэг оффисын хэрэгцээт бүхий л зүйлсийг нэг дор, өргөн сонголттойгоор, боруулалттын дараах баталгаат үйлчилгээгээний хамт нийлүүлэх, цогц шийдэл бүхий төвлөрсөн төвтэй боллоо.
mbt s***s white · 2014/07/15
mbt s***s p***nix Оффисын хэрэгцээг нэг дороос санал болгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээmbt s***s white http://www.dokka-fasteners.com/mbt-development-to-today-in-the-advertising-company-foreign-boss.html