Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын их наадмын хэвлэлийн бага хурал 2014 оны 04 дүгээр сарын 18-ны Баасан гаригийн 11:00 цагт “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд болно.

  Хэвлэлийн бага хурлын үеэр хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон драмын урлагт хайртай хэн бүхэнд зориулан энэ жилийн наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Мөн "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын их наадамд "Драмын жүжиг", "Дуулалт жүжиг", "Хүүхдийн жүжиг", "Нэг хүний жүжиг" гэсэн төрлүүдэд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "НЭР ДЭВШИГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ"-г гардуулах ёслолын ажиллагаа болох юм. Дашрамд дуулгахад хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн хэвлэлийнхнээс наадмыг сурвалжлах мандатны бүртгэлийг авах бөгөөд сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 322132, 88087088, 89004147

"ГЭГЭЭН МУЗА АКАДЕМИ"