“Монголд мэндэлсэн өдөр мину” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо монгол бөхийн өргөөнөө 9 өдрийн турш тасралтгүй танхим дүүрэн үзэгчидтэй тоглож, түмэн олны хайртай хүү болохоо харуулсан МУГЖ С.Жавхлан тус тоглолтоо эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулахаар орон нутгаар аялан тоглоод тун завгүй яваа билээ. Тэрбээр түмэн олны талархалыг хүлээсэн эрхэм дуучин маань өнөөдөр 11:00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд монгол үндэснийхээ хувцас, монгол дээлээ хайрлан хамгаалах тухай мэдээлэл хүргэхээр шуурхай хэвлэлийн хурал зарлажээ.

   Хэвлэлийн хуралд МУГЖ С.Жавхлан болон бусад төлөөлөгчид оролцох бөгөөд эрхэм сэтгүүлчдийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.