Эрхүүд болсон газар хөдлөлт манай улсад мэдрэгджээ
2020/09/22
Өнгөрсөн шөнө 02:00 цагийн орчимд Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт мэдрэгдсэн талаар цахим орчинд зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл энэ газар хөдлөлт нь манай хойд хөршөөс улбаатай байж магадгүй аж. Учир нь өнгөрсөн шөнө ОХУ-ын Эрхүү мужид 5-6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд тус мужийн 12, Буриадын дөрвөн хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Эхний удаагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар есдүгээр сарын 22-ны шөнийн 02:05 цагт /Улаанбаатарын цагаар 02:05 цагт/, дараа нь 2-3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 02:20 цагт /Улаанбаатарын цагаар 02:20 цагт/ болжээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Байгаль нуурын орчимд газар хөдлөлт болсон. Чичирхийлэл хил залгаа орон нутаг буюу манайд мэдрэгдсэн" гэлээ. Газар хөдлөлт мөн Сэлэнгэ аймгийн нутагт мэдрэгдсэн байна.
зочин · 2020/09/22
Яг тийм орсоор , землетресение(сэгсрэх, доргих) гэж зөв нэрлэдэг. Манайхан л хөдлөх гэж шал буруу нэрлэж мангартдаг.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж · 2020/09/22
Үнэндээ бол газар хөдөлж байгаа биш, газар доргиж байгаа юм шүү дээ. Газрын гүнд болж буй үзэгдлээс газар доргиж байгаа хэрэг. Түүнээс биш газар чинь нарыг тойрон эргэлдэхдээ бас өөрийнхөө тэнхлэгийг эргэж байнга хөдөлж байдгийг шинжлэх ухааны аль эрт цагт нотолж, одоо хүн болгон мэддэг болсон. Газар доргих гэж яриад бичээд заншчихвал болж одох нь л тэр шүү дээ.
ИРГЭН · 2020/09/22
хотын төвд газар хөдлөлт мэдэрсэн