15 настай охин галт тэрэгний урдуур гүйн хүнд бэртжээ
2020/09/22
Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 09-р сарын 21-ний 14:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулсан байдалтай байсан гэнэ. Охиныг ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.
Зочин · 2020/09/22
zailuul da.arai hun amitan tataj changaagaad zugtaj bsan yum bolov uu..ohin huuhed bn sh de.mongol medee unshihaar zurh zuseh yum.