Осоржамаа дахин бусдын халдлагад өртжээ
2020/09/22
Олон нийтийн сүлжээ сайтаар хамгийн олон хүнийг цуглуулан шууд дамжуулалт хийдгээрээ олноо танигдсан хүн бол О.Осоржамаа юм. Тэрбээр энэ байдлаасаа болж олон нийтээс сайшаал ч хүртдэг, шүүмжлэл ч хүртдэг.
Гэтэл сүүлийн үед хүмүүсийн гадуурхал хэтэрч, түүнийг гудамж талбайд барьж авч, биед нь халдах болсон хэд хэдэн үйлдэл гарсан бөгөөд өнөөдөр ч мөн дахин бусдын халдлагад өртсөн талаар цахим орчинд зургийг нь нийтлэн тараажээ.
Үүнээс гадна хамгийн сүүлд гэхэд л хэдхэн хоногийн өмнө гадуур явж байгаад хэвтэрт ортлоо зодуулсан талаараа лайв хийж байсан юм. Түүнийг хэвтэрт ортлоо зодуулахад нэг ч хүн туслаагүй ба сонгуулиар хамтарч ажилласан хүмүүс нь ч утсаа авахгүй алга болсныг хэлж, хашааны түрээс, идэх хоол хүнсээ залгуулах үүднээс лайваар хандив, тусламж гуйсан билээ.
О.Осоржамаа ажил хийхийг хүсэж, ажил олгогчдод ханддаг ч "Сэтгэцийн өвчтэй хүнийг ажилд авахгүй" гэсэн хариулт сонсдог. Энэ мэт бэрхшээл туулж ирсэн залуу бүтэн өнчин учир харж хамгаалах хүнгүй өөрийнхөө бор зүрхээр өдийг хүрчээ.
Zochin · 2020/09/22
Manai mongol zaluus osroog deerlhej chdahas deeshee hvmvvsrvvge dugarj chdahgvi tiim chadwar bhgvi osorjamagasch dor uhamsartai zaluus hoorhiido
Tk · 2020/09/22
Эмэгтэйчүүдийг бузарлаж байгаа хятад солонгосоо зодоочээ мундагуудаа