Бага насны хүүхэд буугаар тоглож байгаад дүүгийнхээ аминд хүрчээ
2020/09/28
Хөвсгөл аймгийн ...... сумын эмнэлэгт зургаан настай, эмэгтэй Д буудуулсан шархтай ирж, шархаа даахгүй нас барсан байна. Тодруулбал, энэ сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй, намайн настай Б, эмэгтэй, зургаан настай Д нар тоглож байхдаа “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр оролдож байгаад сум алджээ.
Улмаар Б төрсөн дүү Д-гээ буудаж амийг нь хохироосон байна. Уг хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Зочин · 2020/09/28
гэртээ буутай юм бол хүүхдүүд хүрэхгүй, авч чадахгүй цоожтой газар байлгахад яадаг байнаа дэндүү хэнэггүй хүмүүс юмаа