С.Оюуны нам буюу багтай тоглогчид
2013/04/08
Ухаантнууд сэтгэж, тэнэгүүд гүйцэтгэж , зальтнууд хожидог :
1998 оны 10 сарын 1-с 2-нд шилжих тэр аймшигт шөнө буюу одоогоос 15-н жилийн өмнө ардчиллын загалмайлсан эцэг , шудрага эх оронч хөвгүүдийн нэг УИХ, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсаныг эрхэм уншигч авхай та санаж байгаа биз ээ.
Энэ эрхэм хүний ариун үйлс, үзэл баримтлалыг нь хүндэтгэдэг жирийн олон мянган иргэдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан 2000 онд Иргэний Зориг нам үүсгэн байгууллагдаж байсан билээ.
С.Зориг агсны: Нэгт ард түмэн эх орноо , Хоёрт нам үзэл баримтлалаа , Гуравт хувийн ашиг сонирхолоо гэсэн эрэмбэ дарааг тогтоосныг тухайн үед Иргэний Зориг нам өөрийн гол үзэл санаагаа болгон ажиллана гэж амлаж байсныг та бид мартаагүй. Өнөөдөр даруй энэ нам 13 жилийг ардаа үлдээж 4-н ч парламентад суудалтай байж чадсан нь С.Зориг агсны нэр хүнд жирийн гишүүдийн итгэл үнэмшил хичээл зүтгэлтэй шууд холбоотой юм.
Энэхүү 13-н жилийн хугацаанд С.Оюун дарга болон түүний багтай тоглогч нарын бизнес ажил үйлс нь дээшилж тэдний ахуй амьдрал сайжирсанаас биш жирийн гишүүд ард иргэдийн амьдрал улам бүр хүндэрсээр байгааг мань дарга мэдэхийг бас туслахыг ч хүсээгүй нь гашуун боловч үнэн юм.
Сайн хүний нэрийг 7 худалдаж иднэ гэгчээр С.Зориг агсны нэрийг өнөөдөр хүртэл С.Оюун дарга ашиглаж, байгаа хэдий ч түүний эх орон ард түмнээ гэсэн чин шудрага ариун үйлсийг умартан, жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг улам бүр унтраасаар байгаад нь харамсах юм.
Манай намд С.Оюун даргын “Хонгилын үзүүрт гэрэл бий” гэсэн ганцхан дүрэм үйлчлэх ба гэрэлтээ байна нүдээ нээ гэсэн шудрага гишүүдээ намын даргын даалгавраар шудрага баг өмссөн тоглогчид нүдийг нь аниулахыг оролдох, эсвэл намаас шахаж гаргахыг хүсдэг нь нууц биш болжээ.
Миний бие энэ намын жирийн гишүүний хувьд , намаа шудрага ёс зүйтэй иргэдийн нэгдэл байж, эх орон ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гол хүчин байх ёстой гэж үздэг .
Тиймдээ ч энэ намд болж буй үйл явдлыг жирийн гишүүд, иргэдэд нээлттэй байлгах үүднээс бодит үнэнийг бичихээс өөр аргагүйд хүрлээ.
2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Энхбат дарга спискнээс нэрээ татсан нь С.Оюун дарга болон түүний багтаа тоглогч нарын мөнгөний хуйвалдааныг илчилж энэхүү бусармаг үйлдэлтэй эвлэрч чадахгүй байсантай холбоотой юм .
Түүнчлэн УИХ-ын сонгуулиар ардчилсан намыг унагаахын тулд ардын намтай сэм хуйвалдаж, нам тохирон нийслэлийн төвд байгаа ардын намын самбаруудыг сонгуулийн үеэр ашигласан ч үр дүнгээ өгөөгүй нь туйлийн үнэн билээ.
2012 оны ИХ-ийн сонгуулийн үр дүнд манай нам ардчилсан намтай гэрээ хийж, засгийн газарт орсон боловч , орон нутгийн сонгуулиар ардчилсан нам гэрээгээ зөрчсөөр байтал С.Оюун дарга нүдэн балай чихэн дүлий байгаа нь намаа гэхээсээ илүүтэй хувийн ашиг сонирхолоо түрүүнд тавьж байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн намын хороог татан буулган ардчилсан намтай нэгдэж сонгуульд оролцсон Ц.Ганбатыг өнөөдөр буцааж ерөнхий нарын бичгийн даргаар тавьсан нь С.Оюун даргад намаа хүчирхэг болгох хүсэл сонирхолгүй байгаа нь мэдэгдэж байна.
Нам хүчирхэг парламент бүлэгтэй болох нь С.Оюун дарга болон түүний багтай тоглогч нарт мэдээж таалагдахгүй.
Учир нь намын дарга С.Оюун МАН болон бусад намуудтай тохироо хийхэд нь чөдөр тушаа болохоос гадна багтай тоглогч нарынх нь бизнес,ашиг сонирхолтой нь нийцэхгүй билээ.
Нам хүчирхэг, парламентад бүлэгтэй болох нь намын хороодын идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой гэдгийг сайн мэдэх намын дарга С.Оюун намын хороодыг шинэчилж сэргээх гэсэн шудрага гишүүдээ багтай тоглогч нараараа яагаад нухчин даруулав.
ИЗН-тай нэгдсэн намын болон итгэл үнэмшлээрээ элссэн манлайлагчдыг юунд царцааж идэвхигүй болгоод байна ... гэх мэт олон асуултууд цааш хөвөрнө.
Мэдээж энэ бүхэнд хариулт бий. Нэг хүний нам удаан оршин тогтнодоггүйг эрхэм дарга С.Оюун танд сануулахын сацуу сайн ахын нэр, ариун үйлсийг нь улам бүр шавхайтай битгий хутгаасай хэмээн хүсэн энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Зочин · 2013/04/13
Oyuunii namiig nam geh uu???
Зочин · 2013/04/10
Ахынхаа нэрийг мөн ч олон жил хуДалДаж иДэж байна Даа...И3Н босоо уДирдлагатай хойД солонгос маягийн үнДсэнДээ эмэгтэй КИМ Ир СеН Даргатай нам болчихооД байгаа л Даа....АрДчилалын нэр зүүсэн коммунист нам гэхэД хилсДэхгүй.Түүний урдаас цор хийх зоригтон намД нь байгаа юм уу
Зочин · 2013/04/10
2О12 оны сонгуулийн гол буруутан бол яах аргагүй С.Оюун.Тэр хэрвээ АН-тай эвсэж сонгуульД орсон бол АН Дангаар засгаа байгуулж МАХН-ын шантаажинД ингэтлээ орохгүй байсан.Тэр зөвхөн өөрийгөө,намынхаа нэрийг авч үлДэхийг боДДог.Тэрний санал хуваасны гайгаар салан тусгаарласан нусгай КоммунистууД галзуурч байна.ГэхДээ тэр ичихгүй сайД болДог.
Зочин · 2013/04/10
ene nam tolgoinoosoo ehleed tsevershih yostoi l doo alivaa yum er ni tiim l baidag odoogiin ene UIH er ni ihsonin l doo haa hamaagui neg nuhur neg namd ood shuud darga ni bolood UIH-n gishuun bolood yavchihdag tegsen ter ni tsaanaa buun asuudaltai hun baih jisheetei
Зочин · 2013/04/10
Ц,Чин бат нь огт оргүй зүйл бичээгүй байна,Өнөөдрийн үнэн ийм дөр төрхтэй байгаа нь үнэн иймд С,Оюун жирийн гишүүдийнхээ үгийг сонсох ёстой,
b .. ganbaatar · 2013/04/10
ingej 1 .emegtei 2 . soeltoi 3 . bolobsroltoi 4 ene zhin eh hyn chalchij bolno uhaantai l baildaa .
Зочин · 2013/04/10
iim hudlaa yum bichiheee boliioch !!!