Гэрийнхээ гадаа байсан хоёр настай хүүхэд автомашинд мөргүүлж, амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн “Цагаан Даравгай” гэх газарт Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ хоёр настай эмэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр он гарснаас хойш автомашин хөдөлгөөн эхлэх үед жолоочийн буруутай үйлдлээс болж 22 хүүхэд амь насаа алджээ.

 Иймд эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байх, жолооч нар автомашины хөдөлгөөн эхлэх, зогсоохдоо эргэн тойрноо шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.