Г.Загдаад хамааралтай хэргийн шүүх хурлын товыг тогтоожээ
2020/09/30
"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг иргэн Д.Халиуны мэдээлсэн хүчингийн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гурван сарын хугацаанд хорьсон ч түүнийг 2020 оны 7-р сарын 16-нд суллагдсан билээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.
Зочин · 2020/09/30
dampuu balair horchin avgai gutgesen bn le.udahgui ter avgai amia horloh biz.dashzeveg guaig gutgesen hun amia horloson shig.say hoid etsegtee zoduulj ongorson ohiniig eh n Zagdaad avaachaad ogchihgui.osgood hun bolgood avchihna sh de.ene hun sain hun.muu humuus ih bdag blhoor iim baidald orood bn.hachin avgaid chaduulchihdag haramsaltai.odoo bolgoomjtoi bh bailgui de