Нийслэлийн БЗД-ийн 22-р хороо Бунханы 1-47 тоотод 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай нас барсан хэргийн дуудлага өчигдөр буюу 10-р сарын 8-нд цагдаагийн байгууллагал бүртгэгджээ.

Хөрш айлын хүн 15 цаг 25 минутад дуудлага өгсөн бөгөөд цагдаагийн ажилтнууд 15.30-д тухайн айлд очжээ. Одоогоор Цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийж байна. Сүүлийн үед цаг агаар сэрүүсч айл өрхүүд галлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдсэн бөгөөд үүнтэй холбоотой угаартан хордох зэрэг ослын дуудлагууд эрс нэмэгдэж байгаа бөгөөд иргэд та бүхэн стандарт дүрмийн дагуу галлагаагаа зөв хийж, угаартаж хордохоос анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.