УИХ-ын гишүүн асан М.Батчимэг өвчний улмаас таалал төгсчээ
2020/10/17
АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2020 оны 10 дугаар сарын 16-нд хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.
Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн. Өвөрхангай аймаг. Тарагт сум) нь 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
Зочин · 2020/10/18
үүнийг сонсоод шоконд орсон шүү гэнэт миний хайрлаж хүндэлж биширч явсан сайхан бүсгүй мэдлэг чадвараараа монголд лав эхний тавд зогсоно гишүүн бх үеэс нь ярьсан яриа хууль санаачилсан гээд олон зүйлийг харж сонсож бишэрч хүндэлж хайрлаж бдг билээ адилхан эмэгтэй хүнийхээ хувьд маш сайхан үлгэр дууриалтай хүний хань ээж блаа үнэхээр харамсалтай юмаа ум ма ни бад мэ хум тэнгэрийн орондоо тайван нойросдоо
шаабар · 2020/10/17
маш харамсалтай. Мундаг бүсгүй байсан юмсан. БУРХАН ӨРШӨӨ