Өнгөрсөн амралтын өдрөөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр айлын гэр шатаж, гэрт цоожлогдсон бага насны дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, СХД, Нарангийн голд байх айл 3-7 насны дөрвөн хүүхдийг цоожлон үлдээсэн бөгөөд гал гарч, ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Тэд хоёр айлын хүүхэд байсан мэдээлэл байна.

Хүүхэд харах хүнгүй гэх шалтгаанаар биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүдийг асран хамгаалах том хүнгүй үлдээснээс хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол ийнхүү гарсаар байна.