Овжин охид киноны дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Д.Оюунтуул өнөөдөр Алтан гадас одонгоор шагнууллаа.

Тэрбээр "Нийслэл хот үүсэж, хөгжсөний 381 жилийн ойн баяраар Төрийн дээд одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Хамтлагийнхаа нэгэн эд, эс нь болж уран бүтээлээ хамтдаа хийж яваа Шинэ үе продакшныхаа уран бүтээлчддээ баярлалаа. Хамгийн гол нь цаашдаа үзэгчдийнхээ таашаалд нийцсэн уран бүтээл туурвихад маш их урам зориг, хүслийг минь бадрааж өглөө гэж бодож байна. Баруун аймгуудын аялан тоглолтоор явж байх үедээ энэхүү баяртай мэдээгээ хамтлагийнхантайгаа сонссон. Хамгийн түрүүнд ээждээ баярт мэдээгээ дуулгасан. Уран бүтээлч хүний хамгийн том ард тал нь үзэгчид байдаг учир та бүхэндээ маш их баярлалаа" гэлээ.