Баян-Өлгий аймаг дахь коронавирусийн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна
2020/11/03
Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг тохиолдол Баян-Өлгий аймагт өчигдөр бүртгэгдсэн байна.
Түргэвчилсэн оношлуураар шалгахад эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу өнөөдөр 10 цагт гарах юм байна.
Тус аймагт коронавирусийн сэжигтэй тохиодол бүртгэгдсэн учир УОК-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн газарт ажиллаж эхэлжээ.